Д.Баярсайханыг төрийн албанд ажиллах эрхгүй гэв

Хуучирсан мэдээ: 2011.05.18-нд нийтлэгдсэн

Д.Баярсайханыг төрийн албанд ажиллах эрхгүй гэв











Анод банктай холбоотой хэр­гийг өнгөрсөн сард  УМБГ газарт прокурорын хяналтын шатнаас шил­­­­­жүүлээд буй.
Тус банктай хол­боо­­­­­той асуудлаар Анод 
банкны хохи­­­­­рогчдын т
үр хороо  өчигдөр  мэдээ­­­­лэл хийлээ. Хуралд өмгөөлөгч
Б.Отгонболд, Хохирогчдын т
үр хо­рооны гишүүн Л.Цэвээнравдан нар оролцсон. Эл хурлын үеэр  өмгөө­лөгч Б.Отгонболдтой уулзлаа.

-Анод банкны хохирогчдын зү­гээс олон нийтэд
ямар мэдээллийг х
үргэх гэж байна вэ?

-Анод банкийг алдагдалд оруулж,  дампууруулахад хүргэсэн  шалтгаан нь 
тухайн
үед Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажил­лаж байсан Д.Баярсайханы хууль
бус
үйлдэлтэй холбоотой. Өөрөөр хэлбэл СЗХ-ныхон  анхнаасаа
хувьцаагаа будлиантай гар­гасан.
Үүнээс болоод Анод банк 
2002 оноос байнга алдагдалтай ажиллахад хүрсэн юм. Үүнийг хянадаг газар нь Монголбанк. 
Анхандаа Анодын хувьцааг гаргахыг тогтоол
үйлдэн хүлээн зөвшөөрөөгүй.  Банкны хөрөнгө оруулагчид 24 тэрбумаар шатаж, 1300 хувьцаа эзэмшигч хохирсон.

-СЗХ-ны дарга Д.Баярсайхан эрүүгийн хэрэгт татагдан шал­гуулж байгаа шүү дээ. Та бүхэнд түүний хууль бус үйлдлийг илчил­сэн ямар баримт байгаа вэ. Хууль хянал­тынханд өгсөн үү?

-Тухайн жил СЗХ-ны дарга Д.Баярсайхан 100, 122 дугаар
тогтоол гэгчийг гаргаж, банк дампуурахад хүргэсэн.  Өөрөөр
хэлбэл, эхний гарга­­сан 100  дугаар  тогтоолдоо “Банкны гишүүд хувьцааны
төвлөр­сөн мөнгийг
зарцуулах эрхгүй” гэж заасан. Удалгүй 122 дугаар тогтоол гаргаж өмнөх 100 дугаар тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулан  “Анод банкны
хувьцааны аш­гийг хөрөнгө
оруулагчид хүртэж болно” гэж тусгасан. Энэ байдлыг  банк дампууруулсан этгээдүүд
овжин ашигласан. Мөн  энэ онд  СЗХ-ны дарга Д.Баярсайханы бүрэн
эрхийн хугацаа дуусах ёстой атал ажиллах хугацааг 5-6 жилээр сунгасанд бид
бухимдаж байна. Учир нь Д.Баярсайхан эрүүгийн хэрэгт сэжиг­­­­лэгдэн шалгагдаж байгаа тул төрийн
албанд ажиллах ёсгүй юм.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж