Пентагоны ажиллагаа бүтэлгүйтэв

Хуучирсан мэдээ: 2014.08.21-нд нийтлэгдсэн

Пентагоны ажиллагаа бүтэлгүйтэв

Пентагон. Фото: AFP

 

Сирид байгаа Америкийн барьцаалагчдыг суллах Пентагоны ажиллагаа бүтэлгүйтлээ. Энэ талаар лхагва гаригт Пентагоны төлөөлөгч Жон Кирби мэдээлснийг Reuters дамжуулжээ.

 

Исламын улс бүлэглэлийнхний тусгай сүлжээний эсрэг агаарын болон газрын ажиллагаа чиглэгдсэн ба барьцааны хүмүүс тэнд байгаагүй учраас уг ажиллагаа зорилгодоо хүрсэнгүй гэж Кирби мэдээлэв.

 

АНУ-ын Засгийн газар өөрийн иргэдийг эх оронд нь буцааахын төлөө бүхнийг хийх болно гэдгийг тэр онцолсон байна.

 

Тусгай ажиллагаа хэзээ явагдсаныг тодруулаагүй ба түүнийг явуулах зөвшөөрлийг Барак Обама өгчээ.  Барьцааны хүмүүс байгаа гэх газарт хэдэн арван цэргийн десант буулган  дайчдын бүлгийг устгасан ба энэ үеэр нэг америк цэрэг шархаджээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж