Угтах ёслол Чингисийн талбайд болно

Хуучирсан мэдээ: 2014.08.21-нд нийтлэгдсэн

Угтах ёслол Чингисийн талбайд болно

БНХАУ-ын дарга Си Жиньпиний Монгол Улсад хийж байгаа төрийн айлчлал эхэллээ. Тэрээр гэргий Пөн Ли-Юань нарын хамтаар 11.00 цагийн орчимд Бээжин-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр Чингис хаан нисэх онгоцны буудалд газардсан юм.  Хятадын даргыг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, албаны бусад хүмүүс угтан авлаа. Айлчлал хоёр өдөр үргэлжилнэ.

Хөтөлбөр ёсоор БНХАУ-ын дарга Си Жиньпин, гэргий гэргий Пөн Ли-Юань нарыг угтах ёслол Чингис хааны талбайд өнөөдөр 16.00 цагт болно. Үүний дараа 16.45 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар албан ёсны хэлэлцээ хийнэ. Хэлэлцээр дууссаны дараа буюу 17.45 цагт хоёр улсын хооронд хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол болно.

Харин 18.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийх юм.

Хоёр тал энэхүү хэлэлцээрээс их зүйлийг хүлээж байна. Монгол Улсын хувьд транзит тээврийн асуудлыг шийдвэрлүүлэхэд гол анхаарал хандуулан ажилласан юм. Энэ нь ч нааштайгаар шийдэгдэж хоёр улсын Засгийн газар хооронд 10 гаруй хэлэлцээр байгуулахаар төлөвлөсний дотор транзит тээвэр багтаж гэрээнд гарын үсэг зурагдахаар төлөвлөгдөөд байна. Тэгвэл Монгол Улсын төрийн тэргүүний зүгээс Хятадад ял эдэлж байгаа монгол иргэдийг цаазаар авахгүй байх, авлигатай тэмцэхэд хоёр тал хамтран ажиллах зэрэг хэд, хэдэн чухал асуудлыг энэхүү айлчлалын үеэр хөндөнө гэсэн мэдээлэл бий.

Онцлоход, БНХАУ-ын дарга Си Жиньпиний Монгол Улсад хийж байгаа энэ удаагийн төрийн айлчлал нь 11 жилийн дараа тохиож байна. Мөн Хятадын талаас энэхүү айлчлалыг сурвалжлахаар 80 гаруй сэтгүүлч, зураглаач иржээ.

Г.ДАРЬ

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж