Монголын хөрөнгийн биржийн наймдугаар сарын 20-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар 18 хувьцаат компанийн нийт 188,839 ширхэг хувьцаа арилжаалагдаж, 102,607,165.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Энэ өдөр “А” самбарт 15 компанийн 178,798 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 101,485,390.00 төгрөгийн, “Б” самбарт 3 компанийн нийт 10,041 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 1,121,775.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.
ТОП-20 индекс 15,901.47 нэгж буюу 0.19%-иар буурсан байгаа бол зах зээлийн бодит чиг хандлагыг илэрхийлэх зорилгоор нэвтрүүлж буй “MSE ALL” туршилтын индекс 995.89 нэгж болж 0.08 %-иар өссөн үзүүлэлттэй байна гэж Монголын хөрөнгийн биржээс мэдээлэв.
Эх сурвалж: http://mse.mn