LG хоёр шинэ утас гаргалаа

Хуучирсан мэдээ: 2014.08.21-нд нийтлэгдсэн

LG хоёр шинэ утас гаргалаа

Ухаалаг гар утасны зах зээлд шинээр хоёр ухаалаг гар утсыг Өмнөд Солонгосын LG компани гаргалаа. LG L Fino болон LG G Bello нэртэй хоёр загварын гар утас нь өнөөдрөөс Солонгосын дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхэлжээ.

LG L Fino загварын ухаалаг гар утас нь 1.2GHz quad-core процессортой, 4.5 инчийн WVGA дэлгэцтэй, 1GB RAM-тай, 4GB багтаамжтай, 1,900mAh батерейтай, арын камер нь 8MP хүчин чадалтай, Android 4.4.2 KitKat үйлдлийн системтэй юм байна.

Харин LG L Bello загварын гар утас нь 1.3GHz quad-core процессортой, 5 инчийн FWVGA дэлгэцтэй,  1GB RAM-тай, 8GB багтаамжтай, арын камер нь 8MP, нүүрэн талын камер нь 1MP хүчин чадалтай юм байна.

Батерей нь нөгөө загвараасаа илүү багтаамжтай 2,540mAh ба Android 4.4.2 KitKat үйлдлийн системтэй аж.

Т.БИЛГҮҮН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж