Улаанбаатарт 9 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2011.05.18-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 9 хэм дулаан байна

2011 оны 05 дугаар сарын 17-ны 20 цагаас 05 дугаар сарын 18-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:


БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:
Солигдмол үүлтэй. Нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8  градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 11-16 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭН-БАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 12-14 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР
: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи зүүнээс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 9-14  градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Сэрүүсч шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж