Интернэтийг шуугиулсан “IceBucketChallenge”

Хуучирсан мэдээ: 2014.08.21-нд нийтлэгдсэн

Интернэтийг шуугиулсан “IceBucketChallenge”

“IceBucketChallenge” хэмээх толгой дээр хувин дүүрэн мөстэй ус асган, хавдрын эсрэг аянд хандив цуглуулах арга цахим ертөнцийг шуугиулж байна. Энэ зун АНУ-ын Нортхемпширээс эхэлж, цахим ертөнцөд тарсан энэ арга маш энгийн. Фэйсбүүк эсвэл Твиттерээр хэн нэгнийг толгой дээрээ мөстэй ус асгах эсвэл хавдрын эсрэг  Macmillan сан руу мессеж илгээхийг уриална. Бичлэг хийж, шэйрлэн, сорилтыг хэр олон хүн үзсэнийг харж болно. 

 

Хэрэв та хавдрын эсрэг аянд оролцох уриалга хүлээж авсан бол танд хувинтай ус, мөс, ухаалаг утас, алчуур, солих хувцас (энэ хамгийн чухал) бас сайн дархлаа хэрэг болно. Харин дараа нь хувинтай усандаа мөс хийгээд толгой дээрээ асгана. Ухаалаг утсаараа бичлэг хийж, Фэйсбүүк, твиттерт байрлуулна.  Хавдрын эсрэг сан “Macmillan”-д хандив өгөхийн тулд 70550 руу ICE гэсэн мессеж илгээх аж.  Эцэст нь найз нөхдөө эсвэл өөр хэн нэгнийг энэ "тоглоом"-д уриалж болно. Уриалга хүлээж авсан хүн 24 цагийн дотор даалгаврыг биелүүлэх эсвэл Хавдрын эсрэг аянд хандив өргөх ёстой. Цахим ертөнцөд хамгийн олон хүн туршиж, шэйрлэж буй энэ аргыг хэн анх санаачилсан нь тодорхойгүй ч өнгөрсөн зургадугаар сард the Golf Channel Morning Show “IceBucketChallenge”-ийг туршсанаас хойш цахим ертөнцийн хамгийн сонирхолтой үзэгдэл болоод байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “IceBucketChallenge”-ийн уриалга хүлээж авсан боловч толгой дээрээ мөстэй ус асгуулахын оронд хавдрын эсрэг хандивын аянд 100 ам.доллар хандивласан юм. Үүнээс хойш дуучин Жастин Бибер, алдарт сагсчин Леброн Жеймс нар ерөнхийлөгчийг дахин оролцохыг уриалсан юм.  Одоогоор “IceBucketChallenge”-д маш олон алдартнууд оролцоод байна. Тэдний дунд “Microsoft”-ийг үндэслэгч  Билл Гейтс, дуучин Кэтти Перри, Лэди Гага, хөлбөмбөгч Дэвид Бекхэм, хөнгөн атлетикийн тамирчин Усэйн Болт, жүжигчин Дуэйн Жонсон, Вин Дизел, Фэйсбүүкийг үндэслэгч Марк Цукерберг, дуучин Жастин Тимберлэйк нар байгаа юм.

Монголд ч мөн олны танил дуучин, жүжигчид санаачлан Эх нялхасын төвд эмчлүүлж буй цусны хорт хавдартай хүүхдүүдэд 50-100 мянган төгрөг хандивлах болзолтойгоор "Мөстэй усны дуэль"-ийг эхлүүлээд байна. "Эмоци" продакшны жүжигчин Батушка жүжигчин Төөтөөг дуэлд дуудсан бол "Маск" продакшны жүжигчин Баярмагнай, дуучин Амархүү, "3 охин" хамтлагийн дуучин Ану, дуучин Цэлмүүн, "UBS MUSIC"-ын хөтлөгч Зэндмэнэ нар ч “IceBucketChallenge"-д сонгогдоод байна.

 

 

Орчуулсан Н.ЭНХ

 

Post by Tuugu.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж