Гурван америкийн нэг нь ХМТ-ны хар дансанд байна

Хуучирсан мэдээ: 2014.08.20-нд нийтлэгдсэн

Гурван америкийн нэг нь ХМТ-ны хар дансанд байна

 

Насанд хүрсэн гурван америк хүний нэг нь Холбооны мөрдөх товчооны гэмт хэргийн жагсаалтад тэмдэглээстэй байгаа тухай The Wall Street Journal сонин мэдээлэв.

 

Холбооны мөрдөх товчоо нь бараг 78 сая хүний талаарх мэдээллийн баазтай ба тэнд бичигдсэн хүмүүс  ямар нэгэн зөрчлөөр барин саатуулагдаж байжээ.

 

Энэхүү хар жагсаалтыг үзэх эрх ажил олгогч нарт байгаа, тэд  ажилтнуудынхаа талаарх мэдээллийг шалгуулж болдог байна. Үл ялих зөрчил гаргасан  хүмүүсийн талаарх материал 110 жилийн турш хадгалагдсан байгаа ба хамгийн хөгшин хар данстан нь 1904 онд төрсөн ба тэрээр 1920 оны арванхоёрдугаар сард баригдан саатуулагдаж байжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж