АХБ Эболад нэрвэгдсэн орнуудад $60 саяар туслана

Хуучирсан мэдээ: 2014.08.20-нд нийтлэгдсэн

АХБ Эболад нэрвэгдсэн орнуудад $60 саяар туслана

 

Африкийн хөгжлийн банкнаас 60 сая ам.доларыг Эбола вируст  нэрвэгдсэн орнуудад гаргахаар боллоо хэмээн Agence France-Presse мэдээлж байна.

 

АХБ-ны ерөнхийлөгч Дональд Каберукийн хэлснээр санхүүгийн дэмжлэгийг Гвиней, Либери, Сьерра-Леоне, Нигери дөрөвт үзүүлэх гэнэ.

 

“Эбола өвчин бол зөвхөн эрүүл мэндийн салбарын хямрал биш, олон салбаруудыг хамаарсан эдийн засгийн хямрал юм” гэж тэр онцолжээ.

 

Өнөөдрийн байдлаар, өвчний дэгдэлтийн хохирогчдын тоо 1229 хүн болсон төдийгүй 2240 халдвар бүртгэгдээд байна. Дээрх дөрвөн оронд уг өвчин гараад байгаа юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж