&#34Адуучин&#34 тэмцээн ирэх бямба гаригт болно

Хуучирсан мэдээ: 2014.08.20-нд нийтлэгдсэн

&#34Адуучин&#34 тэмцээн ирэх бямба гаригт болно

Морьтны соёлоо дээдлэгч түмэн олныхоо мэлмийг мялааж, адуучин залуусынхаа эрдэм ухааныг шалгаж, тэднийг дэмжих зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор "Монгол Улсын аварга адуучин- 2014" тэмцээнийг энэ сарын 23-ны өдөр 09:00 цагаас Хүй долоо худагт зохион байгуулахаар болжээ. Тэмцээнд 21 аймгаас шалгарсан шилдгийн шилдэг 21 адуучин эр эд хав, жавхааг гайхуулан оролцох бөгөөд уран уургач, уран бугуйлч, эмнэг хангал сургагч гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөх юм.

Өнгөрсөн жилээс Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдах болсон "Адуучин" тэмцээн эдүгээ 26 жил тасралтгүй зохиогдож байна. Морьтны соёл бол адуучин монголчуудын хувьд тив дэлхийн олон үндэстнүүдээс ялгарах цорын ганц хөх тэнгэрийн тамга нь билээ.

Тэмцээний үеэр адуу, адуучны хэрэглэлийн үзэсгэлэн худалдаа, үндэсний хувцас загварын арга хэмжээ зохион байгуулагдах юм байна.

Ч.БОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж