Булган аймгийн Бүрэгхангай суманд ихэр ботго мэндэлжээ. Эрт дээр үеэсээ манай ард түмэн ингэ ихэрлэн ботголохыг сайн цагийн эхлэл гэж билэгшээн, хаад ноёд гарын бэлгээ өгч, ботголсон ингийг сэтэрлэдэг заншилтай. Даяан аварга А.Сүхбатын “Зөөлөн хүрэн” ингэнээс гарсан ихэр ботгоны мялаалга өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Төр Засгийг төлөөлж УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл, ХХААХҮЯ сайд Т.Бадамжунай тэргүүтэй хүмүүс оролцлоо.
Зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү.
Эх сурвалж: www.vip76.mn