Д.Арвин, Ч.Сайханбилэг нар “нууцтай” болсон уу?

Хуучирсан мэдээ: 2014.08.20-нд нийтлэгдсэн

Д.Арвин, Ч.Сайханбилэг нар “нууцтай” болсон уу?

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг Авлигатай тэмцэх газрынхан баривчлан саатуулахдаа чирч гулдарч, хүний эрхэнд халдсан гэх явган яриа хэсэг гараад намжсан. Түүгээр зогсохгүй энэ үед Л.Гансүх зөвлөхтэй нэр бүхий гишүүд хамт явж байсан тухай “бор шувуу” нисч байв. Тэгвэл цахим сайтад бичсэнээр УИХ-ын гишүүн Д.Арвин, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг нар дэргэд нь байсан гэх. Гэвч тэд дээрх үйл явдлын талаар тэд ам нээлгүй өнөөдрийг хүргэжээ.  Тиймээс тэднийг “Нууцтай болжээ” гэж цаашлуулах хүмүүс ч олшроод байна.

Авлигатай тэмцэх газрын зүгээс ахлах зөвлөх Л.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөрөөс 3.5 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй хэмээн буруутгаж байгаа юм.

Г.ШАРХҮҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж