Ч.Мөнгөндалай Хөвсгөл аймгийг зорино

Хуучирсан мэдээ: 2014.08.20-нд нийтлэгдсэн

Ч.Мөнгөндалай Хөвсгөл аймгийг зорино

Баруун хязгаарыг унадаг дугуйгаар тойрохоор зориглон аялалд гарсан Ч.Мөнгөндалай Увс аймгийн Улаангом суманд очжээ. Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй энэ залуу баруун аймгуудыг дугуйгаар тойрон аялах замд гараад гурван сар болж байгаа юм. Энэ хугацаанд нийт 3500 км зам туулж, замынхаа талдаа оржээ. Ч.Мөнгөндалайгийн биеийн байдал хэвийн байгаа тул өнөөдөр (08.20) Хөвсгөл аймаг руу хөдлөх аж. Увс аймгийн Залуучуудын холбооны дарга түүнд 100.000 төгрөг хандивласан байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж