Путин Порошенко хоёр Минскт уулзана

Хуучирсан мэдээ: 2014.08.20-нд нийтлэгдсэн

Путин Порошенко хоёр Минскт уулзана

Петр Порошенко, Владимир Путин

Фото: Christohpe Ena / Pool / AFP

 

Оросын ерөнхийлөгч Владимир Путин Гаалийн холбооны орнуудын лидерүүд Александр Лукашенко, Нурсултан Назарбаев, Украины ерөнхийлөгч Петр Порошенко ба Еврокомиссийн төлөөлөгч нарын уулзалт уулзалтад оролцоно. Уулзалт Белорусийн нийслэлд наймдугаар сарын 26-нд болно.

 

Энэ уулзалтаар Киев ЕХ-той эвсэх  гэрээнд гарын үсэг зурсантай холбоотойгоор  “Гаалийн холбооны орнууд ба Украины хоорондын харилцааны асуудлыг хэлэлцэх юм. Путин уулзалтын үеэр  хоёр талын уулзалтууд хийхээр төлөвлөсөн байгаа гэж Кремль мэдэгдэв.

 

Еврокомисс уг уулзалтад холбооны Гадаад хэрэг аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд комиссар Кэтрин Эштоныг илгээж байна. Түүний хамт  худалдаа ба эрчим хүчний дээд комиссарууд Карел Де Гюхт, Гюнтер Эттингер нар ирнэ.

 

Хамгийн гол нь тэнд Украин, Орос хоёрын лидерүүдийн уулзалтаас их зүйлийг хүлээж байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж