iWatch-ыг ирэх онд танилцуулна

Хуучирсан мэдээ: 2014.08.20-нд нийтлэгдсэн

iWatch-ыг ирэх онд танилцуулна

Аpple компанийн ухаалаг цаг болох iWatch-ыг энэ жилдээ багтаан хэрэглэгчдийн гарт хүрнэ хэмээн технологийн сайтуудад мэдээлж байсан билээ. Харин удаан хүлээлгэсэн ухаалаг цагны танилцуулга ирэх он хүртэл хойшлогдсон байна.

Зүүж хэрэглэх ухаалаг төхөөрөмжийн зах зээлд Apple хөл тавих хамгийн том алхам хэмээн нэрлээд буй ухаалаг цагны хөгжүүлэлт энэ ондоо багтаж дуусахгүй аж.

Хэрэглэгчдийн удаан хүлээлгэж буй уг цаг программ хангамж болон техникийн хөгжүүлэлт дээр том дэвшил гаргахаар ажиллаж байгаа юм байна.

Тиймээс энэ онд биш ирэх 2015 оны хоёрдугаар улиралд  шинэ ухаалаг цаг хэрэглэгчдэд танилцуулагдаж магадгүй ажээ.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж