Тайландын Бангкок хотноо энэ сарын 10-18-нд болж буй пара байт харвааны Азийн цомын тэмцээнээс Монголын баг одоогоор гурван медаль хүртээд байна. Өчигдөр болсон хувийн харваанд эрэгтэйчүүдээс Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Бээжин-2008 паралимпийн аварга Д.Баатаржав аман хүзүүджээ. Харин эмэгтэйчүүдээс олон улсын хэмжээний мастер Б.Жавзмаа, Б.Оюун-Эрдэнэ нар мөнгө, хүрэл медалийн эзэн болсон байна. Өнөөдөр манай тамирчид багийн холимог харваанд цэц мэргээ сорих юм. Юутай ч Монголын байт харвааны шилдгүүд сүүлийн хоёр сар гаруйн хугацаанд Тайланд, Лаост хамтарсан бэлтгэлээ базаасны үр дүн ийнхүү гарлаа.