Хятадын цэргийнхэн Энэтхэгийн нутагт нэвтэрчээ

Хуучирсан мэдээ: 2014.08.20-нд нийтлэгдсэн

Хятадын цэргийнхэн Энэтхэгийн нутагт нэвтэрчээ

AP Photo/Arpan Shrestha

 

Хятадын Ардын чөлөөлөх армийн дайчид Ладакхийн районоор Энэтхэгийн нутагт нэвтэрсэн байлаа. Тэд 5000 метрийн өндөр уулын бүсээр Энэтхэгт нэвтрэн бодит хяналтын шугамаас 25-30 км-ийн зайд майхант лагерь бий болгосон байна гэж Hindustan Times сонинд бичжээ.

 

 

Энэтхэг нэмэлт хүч болгон 50 мянган цэргийг хил рүүгээ илгээнэ

 

Гималайн уулын хоёр орны тогтоогдоогүй хилийн шугам дээр энэ хэрэг гарсан ба мөн ийм хэрэг өнгөрсөн онд гарахдаа зэвсэгт мөргөлдөөнд хүрэх шахсан билээ хэмээн сонинд өгүүлжээ.

 

Хятадын цэргийнхэн Энэтхэгийн хилийн эргүүлийг хараад тэдний өөдөөс “Зайлцгаа, энэ бол манай нутаг” гэсэн зурагт хуудас барин  угтсан байна. Зэвсэгт мөргөлдөөн гаргахгүйн тулд Энэтхэг цэргийнхэн тэвчээр заасан гэнэ.

 

Одоогоор Ладакх дахь Энэтхэгийн цэргийнхэн  болгоомжлол гарган уг хэргийг хил зөрчсөн цөмрөлт гэж нэрлээгүй байгаа гэнэ.  Хоёр орны хоорондын гэрээний дагуу ийм зөрчлүүдийг талууд заавал  арилгаж байх ёстой бөгөөд түүнийгээ гэрээ хэлцлээр зохицуулж байх юм.

 

Өмнөх зөрчлүүд

 

Долдугаар сард Хятадын цэргийнхэн ба нисдэг тэрэгнүүд маргаантай бүсийн хилийг гурван удаа зөрчсөн байна.

 

 

Дөрөвдүгээр сарын дундуур Ладакхийн Даулат-Бег-Ольди  секторт  хятад цэргийнхэн нисдэг тэрэгний дэмжлэгтэйгээр Энэтхэг рүү 19 км-ийн гүнд нэвтрэн  майхант лагерь байгуулсан байлаа. Цуврал хэлэлцээр явуулсны дараа  уг бүсэд статус-кво барихаар талууд тохироцжээ.

 

Энэтхэгийн хариу арга хэмжээ

 

Хилийн маргаан газар авч эхэлсэн нь уулын гурван корпусыг 50 мянган хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулах шийдвэрийг Энэтхэг гаргахад хүргэв.  Уг шийдвэрийг эрх баригчид долдугаар сард гаргажээ.

 

Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж