Galaxy Mega 2 гар утасны үзүүлэлтүүд нийтлэгджээ

Хуучирсан мэдээ: 2014.08.20-нд нийтлэгдсэн

Galaxy Mega 2 гар утасны үзүүлэлтүүд нийтлэгджээ

Технологийн салбарын хүчирхэг өрсөлдөгчдийн нэг болох Samsung компани таблет хэлбэрээр ашиглаж болохуйц том дэлгэцтэй Galaxy Mega 2 ухаалаг гар утсаа удахгүй гаргах гэж байгаа билээ.

Харин уг ухаалаг гар утасны хайрцагны зургийг GSMArena сайтад нийтэлжээ. Уг мэдээлэлд дурьдсанаар Samsung Galaxy Mega 2 ухаалаг гар утас нь 6 инчийн 720×1280 TFT дэлгэцтэй, 1.5GHz процессортой, 1.5GB RAM-тай, Android 4.4 KitKat үйлдлийн системтэй, 2,800mAh батерейтай, FM радиотай байх гэнэ.

Мөн камерын хүчин чадал нь дундаж буюу нүүрэн талын камер нь 2.1 МР, арын камер нь 8 МР байх аж.

Т.БИЛГҮҮН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж