Нидерланд Оросын импортод нь тавьсан хоригийн улмаас наад зах нь 300 сая евроны хохирол үзнэ гэж мягмар гаригт нийтлэгдсэн Нидерландын Статистикийн төв товчооны мэдээнд өгүүлсэн байна.
Еврокомисс ЕХ-ны орнуудаас Оросын хориг арга хэмжээнд хохирох хохирлын мэдээллийг хүлээж байна
Статистикийн төвийн мэдээгээр “Орост хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлосны ашиг нь 500 сая евро болж байсан” байна. Гэхдээ түүний 200 сая евро нь бага зэрэг үнэ нэмэн худалдснаас орж ирж байжээ.
Үлдсэн 300 саяын гуравны хоёр нь хөдөө аж ахуй ба хүнсний үйлдвэрт ноогдож байсан гэнэ. Хоригт нэрвэгдсэн салбаруудад 5000 орчим хүн ажиллаж байсан гэнэ.
Харин энэ тоо нь бусад орнуудад гаргаад Орост дамжуулан худалдаж байсан бүтээгдэхүүнд хамаагүй гэдгийг хэлж байна. Мөн үйлдвэрлэгчдийн үнийн уналтаас амсах тооцоог энд бас хэлээгүй байна.
Өмнө нь аж үйлдвэрлэгчид ба ажил олгогчдын нэгдлээс мэдээлэхдээ Оросын хоригийн улмаас бүх нөхцөл байдлыг тооцсон хохирол нь 1.5 тэрбум евро болно гэсэн юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР