“Инчон-2014” Азийн наадам эхлэхэд 30 хоног үлдлээ

Хуучирсан мэдээ: 2014.08.20-нд нийтлэгдсэн

“Инчон-2014” Азийн наадам эхлэхэд 30 хоног үлдлээ

17 дахь удаагийн Азийн наадамд Монголын тамирчид 23 төрөлд өрсөлдөнө

 

“Инчон-2014” Азийн зуны спортын XVII наадам эхлэхэд нэг сарын хугацаа үлдлээ. 17 дахь удаагийн Азийн спортын наадам есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-ний хооронд БНСУ-д болно. Мөн Азийн Паралимпийн II дахь удаагийн “Инчон-2014” наадам аравдугаар сарын 18-24-ний хооронд болно.

 

17 дахь удаагийн Азийн зуны спортын наадамд Азийн олимпийн зөвлөлд (OCA) багтдаг 45 орны баг тамирчид 36 төрөлд 439 багц медалийн төлөө өрсөлдөнө. Монгол Улс тус наадамд 23 төрлөөр оролцох бөгөөд тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс нийлсэн 350 орчим хүн Инчоныг зорино.

Азийн орнуудын анхдугаар наадам 1951 онд Энэтхэгт зохиогдож эхэлсэн бөгөөд өдгөө дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагдаж байна. Азийн олимпийн зөвлөлөөс зохион байгуулдаг тус наадмыг Тайланд улс хамгийн олон удаа 1966, 1970, 1978, 1998 онуудад зохион байгуулжээ. БНСУ гурав, БНХАУ, Япон, Энэтхэг улс тус бүр хоёр, Филиппин, Индонези, Иран болон Катар улсууд тус тус нэг удаа зохион байгуулаад байна. 

Монголын баг тамирчид 1974 онд Ираны нийслэл Тегеран хотноо болсон VII наадмаас эхлэн оролцож эхэлсэн бөгөөд анхны наадмаас хоёр алт, хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртэж байжээ. Үүнээс хойш алтан медалийн буухиа тасраагүй. Өдгөө нийт 14 алт, 22 мөнгө, 63 хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлээд байна.

АЗИЙН НААДМЫН МЕДАЛЬТНУУД:

Алтан медальтнууд:

Мөнгөн медальтнууд:

Хүрэл медальтнууд:

 

БНХАУ-ын Гуанжоу хотноо 16 дахь удаагийн наадам 2010 оны арваннэгдүгээр сарын 12-27-ны өдрүүдэд зохион байгуулагдахад Монгол Улс хоёр алт, таван мөнгө, есөн хүрэл, нийт 16 медаль хүртсэн амжилтаар 41 орноос 21-р байрт шалгарч байжээ. Энэхүү наадмаас чөлөөт бөхийн Г.Мандахнаран, Г.Наранчимэг нар алтан медалийн буухиаг үргэлжлүүлсэн билээ.


Азийн наадмын тэмцээн, уралдааны хуваарь:

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж