- Их бууны галын улмаас Луганск мужийн "Самсоновская-Западная" уурхай ажиллагаагаа зогсоожээ.
ИТАР-ТАСС/ЕРА/SERGEI ILNITSKY
- Европын хамтын ажиллагаа ба аюулгүй байдлын байгууллагын ажиглагчид орос-украины хилийг зөрчсөн тохиолдол гараагүй гэж мэдэгдсэн байна.
- Украины хүчнийхэн тус улсын Тусгаар тогтнолын өдрөөр Киев хотод цэргийн парад хийнэ гэж хэвлэлээр мэдээлсэн байна.
- Донецк мужид дайнтай байгаа учраас Украины гэр ахуйн техникийн томоохон үйлдвэрлэгч “Норд” компани есдүгээр сар хүртэл ажиллагаагаа зогсооож байна.
- Орос, Европын бизнес улстөрчдийн өмнө Украины хурцатмал байдлыг намжаах асуудал тавих ёстой гэж "Роснано"-гийн тэргүүн Анатолий Чубайс үзэж байна.
- Украины зүүн өмнөд нутгийн дүрвэгсдийг Крымээс Оросын эх газар шилжүүлэн нүүлгэх ажиллагаа ойрын өдрүүдэд эхэлнэ гэж Крымын тэргүүн Сергей Аксенов хэлжээ.
- Барууны цэргийн техник Украинд шаардлагатай байна хэмээн Дээд Радын дарга Александр Турчинов сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ хэлжээ.
- Донбасст хөвгүүдийг нь үхэлд түлхэн хаясан гэж Одесса хотын цэргийн эхчүүд армийн удирдлагыг буруутган эсэргүүцэлээ илэрхийлжээ.
- Өнгөрсөн шөнө Донецк хот ба Макеевка суурин хүчнийхэн их буугаар хүчтэй буудлаа.
- Олон улсын улаан загалмайн шуурхай албаны Европ, Азийн салбарын тэргүүн Лоран Корба мягмар гаригт Москвад ирэв. Тэрээр Оросын хүмүүнлэгийн тусламжийн цувааг хаягаар нь хүргэх асуудлыг хэлэлцэх ажээ.
- Өөрийгөө зарлан тунхагласан Донецк ард улсын ерөнхий сайд Александр Захарченко мэдэгдэхдээ “Хэрэв Киев ухаалаг санал дэвшүүлбэл, ДАУ хэлэлцээр хийн зэвсгээ хураалгахад бэлэн” гэлээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР