“90 саяын” гэгдэх Б.Гансүхийг Монголд мэдэхгүй хүн байхгүй биз. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд төв банкны ерөнхийлөгч гээд төрийн томчуудын тархийг угааж, 90 сая төгрөг залилсан тэрбээр хийсэн хэргийнхээ төлөө 13 жил торны цаана суун, дөрвөн жилийн өмнө суллагдсан юм. Одоо Б.Гансүх христийн сүмийн интернет телевизэд редактор хийдэг гэнэ. Хамгийн сонирхолтой нь, Б.Гансүхийн амьдралаас сэдэвлэсэн “Бодлын хулгайч” хэмээх уран сайхны кино хийж байгаа гэнэ. “Wisdom pictures” студийн бүтээж буй уг киноны зохиолыг сэтгүүлч Д.Төрмөнх бичиж, Ж.Сэнгэдорж найруулжээ. Харин киноны гол дүрд буюу “90 саяын” Б.Гансүхийн дүрд жүжигчин Б.Амарсайхан тоглож байгаа гэнэ.
М.Урин