Германы түүхэнд анхны “ногоон” ерөнхий сайд

Хуучирсан мэдээ: 2011.05.17-нд нийтлэгдсэн

Германы түүхэнд анхны “ногоон” ерөнхий сайд

Баден-Вюртембергийн “Ногоонтнуудын” лидер 62 настай Винфрид Кречман тавдугаар сарын 12-нд мужийн Засгийн газрын тэргүүнээр албан ёсоор сонгогдсноор Германы түүхэн дэх анхны “ногоон” ерөнхий сайд боллоо гэж SWR телерадио компани дамжуулжээ.

Кречманыг  Баден-Вюртембергийн парламентын (ландтаг) 73 гишүүд тэдний тоонд ногоонтнуудын 71 депутат дэмжиж, 65 депутат эсрэг санал өгсөн юм. Винфрид Кречман мужийн ерөнхий сайдын тангараг өргөж, Социал-Демократ намынхантай хийсэн эвслийн гэрээний дагуу “ногоон-улаан” танхимаа бүрдүүлсэн байна. Өнгөрсөн гуравдугаар сарын сонгуулиар “ногоонтнууд” ба социал демократууд Христийн ардчилсан холбоог ялан тэднийг мужийн эрхийг тасралтгүй 58 жил барьсан амжилтыг нь тасалсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж