Денге ба чикунгунья вирустэй тэмцэх мэдээлэл сурталчилгааны ажлыг Шри-Ланкад явуулж байгаа нь.
Архив EPA/M.A.PUSHPA KUMARA
Венесуэлад чикунгунья вирусын халдвар авсан 200 гаруй тохиолдол бүртгэгдлээ гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Франсиско Армада даваа гаригт мэдээлэл хийжээ.
Тус орны төвийн нутаг Миранда, Арагуа, Варгас мужууд, Каракас хотод өвчний ихэнх тохилдол бүртгэгдсэн ба үхэл гараагүй хэмээн сайд Venesolana de Televison телевизид ярьжээ.
Халдвар авсан хүмүүсийн зарим нь Доминикан ба Карибын бусад орнуудас ирсэн байв. Денге хижиг шиг халдвар тараагч нь шумуул бөгөөд эдгээр өвчин мөн л адилхан халуурдаг, үе мөчөөр өвдөг, бөөлжис цутгах, туурах, толгой ба булчин өвдөх зэрэг шинж тэмдэгтэй. Хөгшчүүдэд халтай өвчин гэнэ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР