Улс орон даяар явагдах дархлаажуулалтын өдрүүдийн нээлт
Хан-Уул дүүргийн Хүүхэд хамгаалах хаяг тогтоох төвд өнөөдөр боллоо. Нээлтэд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч хатагтай Рана Флауэрс болон албаны бусад хүн
оролцсон байна.
Энэ жилийн дархлаажуулалтыг “Сум, дүүрэг бүрт хүрч хүүхэд бүрийг дархлаажуулья” уриан дор энэ сарын 27-ны өдөр хүртэл зохион
байгуулах аж. Дархлаажуулалтын 10 хоногийн хүрээнд тодорхой бүртгэлгүй,
алслагдсан газар амьдардаг, зах дээр наймаа хийдэг, сүм хийдэд
шавилан суудаг зэрэг 0-15 насны 200-300 хүүхдийг олж тогтоон дархлаажуулалтад хамруулах юм.