Л.Гансүх Төв аймгийн шоронгоос захидал бичжээ

Хуучирсан мэдээ: 2014.08.19-нд нийтлэгдсэн

Л.Гансүх Төв аймгийн шоронгоос захидал бичжээ

Ерөнхий сайдын ахлах зевлөх Л.Гансүхийг Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад албан тушаалаа ашиглан улсад 3.6 тэрбум тегрөгийн хохирол учруулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр өнгөрсөн долдугаар сарын 29-нд Төв аймаг дахь цагдан хориход хорьсон билээ. Тэгвэл тэрбээр наймдугаар сарын 11-нд Монгол улсын Ерөнхийлөгч, УЕПГ, Хүний эрхийн үндэсний комисс, УИХ дахь АН-ын бүлгийн дарга нарт хандан захидал бичжээ.

Захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

ЗАХИДАЛ

“Авлигатай тэмцэх газрын удирдлагууд Засгийн газраас хэрэгжүүлсэн нүүрс хөтөлбөрийг мушгин гуйвуулж намайг олон тэрбум төгрөгөөр улсыг хохироосон, охиныхоо компаниар дамжуулан олон тэрбум төгрөг завшсан мэтээр зохиомол хэрэг үүсгэн хэлмэгдүүлэн хорилоо. Ахлах зөвлөхийн албан тушаал нь ямар ч шийдвэр гаргах эрхгүй, тэр дундаа мөнгө захиран зарцуулах мэдэлгүй байдаг. Уг хөтөлбөрийн менежмент хийсэн компани нь манай охин болон надтай ямар ч хамаагүй юм. Сүүлдээ бүр надтай ямар ч холбоогүй хоёр иргэний дансаар ихээхэн мөнгө орсон, гарсаныг надтай холбох гэж оролдлоо.

Би Ерөнхий сайдын даалгасны дагуу уг хөтөлбөрт оролцогч төрийн байгууллагууд, хувийн компанийн хоорондын харилцан уялдааг зохицуулагч, хяналт тавигчаар ажилласан юм.

АТГ-ын мөрдөн байцаагч Золжаргал албан тушаалаа ашиглан намайг Эрүүгийн хуулийн 273-р зүйл буюу төсөв захиран зарцуулагч, 150-р зүйл буюу аж ахуйн нэгж байгууллага иргэдийн өмчийг итгэмжлэн хариуцсан этгээд мэтээр хэрэг зохиомжлон ялын тогтоол үйлдэж, шүүхээр хоёр cap хорих шийдвэр гаргууллаа.

Нүүрс хөтөлбөр хэрхэн явагдаж байсан талаар дор дурдъя.

2012 он аравдугаар сарын эхээр хэвлэл мэдээллээр болон иргэд Ерөнхий сайдад хандан нэг тонн нүүрсний үнэ 200000 төгрөгөөс давсан тухай, үүнийг яаралтай шийдвэрлэхийг хүссэн хүсэлт олноор ирсэн. Ерөнхий сайд асуудлыг шуурхай судлаад улсаас нэг ч төгрөг гаргахгүйгээр иргэдэд маш ашигтай, Багануурын уурхайд бас ашигтай хувийн аж ахуйн нэгж бүх зардлаа хариуцан менежмент хийх хувилбараар шийдвэрийг гаргасан. Энэ нь хөтөлбөрийн менежмент хийх аж ахуйн нэгж нь Багануурын уурхайн хашаанд шигшүүр, эксковатор, ачигчийг өөрийн хөрөнгөөр худалдан авч суурилуулан (700 сая орчим төгрөгийн үнэлгээтэй ) тухайн үед уурхай цахилгаан станцад нэг тн- ыг 20500 төгрөгөөр өгч байсан том, жижиг, нунтаг, чулуу холилдсон нүүрсийг гурван янзаар шигшин (0-2 см, 2-20 см, 20 см дээш) 2-20 см-тэй хэсгийг 27500 төгрөгөөр худалдан авч (уурхай үлдсэн 0-2 см хэсгийг цахилгаан станцад, 20 см-ээс дээш томыг уурхайгаас машинтай авах иргэдэд худалдаж байсан), Улаанбаатар хүртэлх зардлыг хариуцан вагоноор ачуулан Толгойт, Амгаланд тусгай зориулалтын талбайнууд бэлтгэн буулгаж дахин шигшиж саарал чулуу, ачих, буулгах, тээвэрлэх үед үүссэн нунтгийг ялгаж 40 кг-аар шуудайлан амыг оёж УБ хотын таван дүүргийн хороо бүрт хоёр буюу нийт 163 борлуулах цэг байгуулах, өдөр бүр энэ цэгээс борлуулалтын мөнгийг хураан авах зэргийг бусад бүх зардлуудаа шингээн нэг тонн нүүрсийг 80000 төгрөгөөр иргэдэд зарах үүрэг хүлээсэн шийдвэр байсан.

Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын 100000 орчим өрхөд боловсруулалт хийж чанаржуулсан нүүрсийг гэрийнхээ хажуунаас хямд үнээр авах боломж нээгдсэн юм. Дашрамд дурдахад уг хөтөлбөрт менежмент хийсэн “Эм Жи Эл Эс Би” ХХК 2012-2013 оны өвөл дуусахад ажлын тайлангаа гаргаж өгөхөд нэг тонн нүүрсэнд гаргасан зардал нь 78000 гаран төгрөг байсан.

ЕР НЬ АТГ-ЫН сурталчилж байгаа шиг  27500 төгрөгийн бэлэн бараа захаас аваад дэлгүүрт 80000 төгрөгөөр зараад ихээхэн ашиг олж (ямар ч зардал гаргахгүйгээр) байгаа үйлдэл биш юм.

Харин Багануурын уурхайгаас хагас боловсруулсан бүтээгдэхүүн болох том, жижиг, нунтаг, саарал чулуутай нүүрс авч, Багануурын уурхай дээр болон Улаанбаатарт хоёр дахин шигшиж саарал чулууг ялган 40 кг-аар шуудайлж, амыг оёж таван дүүргийн 163 цэгт борлуулалтын сүлжээ байгуулан тээвэрлэн хүргэж, нэмүү өртөг үүсгэн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, бас 700 орчим өндөр цалинтай ажлын байр бий болгосон цогц үйл ажиллагаа Улаанбаатар хотын 100000 орчим өрхөд боловсруулсан, чанартай, хямд нүүрсээр үйлчилсэн төр, хувийн хэвшлийн амжилттай хамтран ажилласан хөтөлбөр болсон.

Бас энэ хөтөлбөр хэрэгжсэн хоёр жилийн хугацаанд Улаанбаатар хотын иргэдийн халаасанд 50 тэрбум орчим төгрөгийн хуримтлал үлдээсэн юм. Энэ хөтөлбөрт нэг ч төгрөг улсаас гаргаагүй учраас, улсын хөрөнгөөр худалдан авалт, үйлчилгээ хийгээгүй болохоор менежмент хийх аж ахуйн нэгжийг өрөнхий сайдын шийдвэрээр шууд сонгосон юм. Өөрөөр хэлбэл, компанийн сонголт хууль зөрчөөгүй.

Харин хоёр дахь жилийн буюу 2013-2014 оны өвлийн нүүрс нийлүүлэлт эхлэхэд “Эм Жи Эл Эс Би” ХХК банкны болон татварын ер бусад өглөгүүд, ажил эхлүүлэх бэлтгэл ажлын зардалд 800 гаран сая төгрөг түр олгох хүсэлтийн дагуу Засгийн газар 2013 оны есдүгээр сард мөнгийг олгон, авсан компани нь 2013 оны арванхоёрдугаар cap, 2014 оны хоёрдугаар сард хоёр хуваан төлсөн байдаг. Үүнийг Гансүх авсан мэтээр АТГ зарласан. Бас АТГ-ынхан Төрийн аудитын ажилтан Ичинхорлоог хууль зөрчүүлэн хамсаатнаа болгон өөрсдийн хүслээр Гансүх 3.6 тэрбум төгрөгөөр Улсыг хохироосон мэтээр дүгнэлт гаргуулан нийтад зарлалаа. Шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байхад зохиомол дүгнэлтээ нийтэд зарлаж буй нь  бас л хууль зөрчсөн  үйлдэл.

Ичинхорлоогиин зохиосон хохирол гэгчийг тайлбарлая.

Ичинхорлоо мөнежмент хийсэн компанид нэг тонн нүүрсийг 27500 биш 39000 төгрөгөөр өгөх байсан. Үүний зөрүүгээс болон УБ хотод дахин шигшихэд ялгасан саарал чулуу, үлдсэн нунтаг нүүрсийг жинд оруулаагуй зэргээс улсыг 3.6 тэрбум төгрөгөөр хохироосон гэжээ. Уг нь Ичинхорлоо 27500-гаар нэг тонн нүүрсийг менежментийн компанид өгөх шийдвэрийг ЗГ гаргасан, Гансүх гаргаагүй. Өөрөө ЗГ-ын шийдвэрийг дүгнэх эрхгүй гэдгээ тооцсонгүй. Нэг тонн нүүрс 27500- гаар өгч байгаа нь Багануурын уурхайд ашигтай (20500 биш) үнэ гэдгийг АТГ-ын даалгавар биелүүлэгч бас тоосонгүй. Хэрэв засгаас тн нүүрсийг 39000-аар менежмент хийх компанид өгсөн бол компани гарах зардлуудаа нэмэхэд 90000 гаран төгрөгөөр иргэдэд очих байсан.

Мөн хотод шигшсэн нүүрснээс үлдсэн нунтаг нүүрсийг Багануурын уурхайн охин компани иргэд, аж ахуйн нэгжүүдэд нүүрс жижиглэнгээр зарах зориулалтаар байгуулагдсан “Багануур илч” ХХК хүлээн авч цааш нь цахилгаан станц, уурын зууханд зардаг байсныг Ичинхорлоо маш сайн мэдзж байсан хирнээ ийм дүгнэлт гарган АТГ-тай хамтран гэмт хэрэг үйлдлээ. “Багануур илч” болон “Эм Жи Эл Эс Би” компаниуд нүүрсийг өдөр бүр вагон болгоноос гарсан шуудайны тоогоор акт үйлдэж хүлээлцэж байсан. 2-3 давхар хяналт бүртгэлтэй нэг ч шуудайг дутаах аргагүй юм.

АТГ-ын мөрдөн байцаагчид хэрэг зохиохдоо мөн түүнийгээ хэрэгжүүлэхдээ маш олон бохир технологид (хууль зөрчсөн) гаршсаныг өөрийн биеэр үзлээ. Эхлээд зохиосон хэргийнхээ дагуу хэвлэл мэдээллээр ор үндэсгүй, хүмүүсийг цочирдуулсан онц хүнд хэрэгтэн мэтээр мэдээлэл тарааж нийгмийн сэтгэл зүйг бэлтгэдэг юм байна. Хэрэг зохиомжлохдоо хоорондоо ямар ч холбоогүй асуудлуудыг хооронд нь холбож олон шалгах зүйл байгаа мэтээр тогтоолуудаа гарган шүүгч прокуроруудаар хүссэн шийдвэрээ гаргуулдаг юм байна. Тэгээд хорьсныхоо дараа шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх байгууллагын харьяа газруудыг өөрийн хүссэнээр хянаж дотоод хэрэгт нь орж ажиллуулдаг юм байна.

Төрийн болон хувиин ямар ч байгууллагаар хохирогмоо буруутан болгох дүгнэлтүүдийг хүссэнээрээ гаргуулдаг юм байна. Энэ нь бүгдээрээ хууль зөрчсөн үйлдпүүд юм. Үүний жишээ нь Ичинхорлоогийн хийсэн дүгнэлт юм. Хүний эрхийг зөрчих, хууран мэхлэх ч энүүхэнд юм байна.

Өөрт тохиолдсон зарим тохиолдлыг сонордуулъя.

2014.7.29-ний өглөө АТГ-ын мөрдөн байцаагч Золжаргал яаралтай хүрээд ирээч, нэг гарын үсэг зуруулаад явуулъя. Өмгөөлөгч хэрэггүй гэж дуудсан. Би 12 цагт очтол баахан зохиомжилсон яллагдагчаар татах тогтоол танилцуулсан. Би өмгөөлөгчийг дуудахыг хүсэхэд 16 цагт ирнэ гэсэн. Би тогтоолд гарын үсэг зуралгүй 16 цагт гартал олон залуучууд намайг хүчээр чирж түлхэн, гулдарч АТГ-д оруулан саатуулах ямар ч шийдвэр үзүүлэлгүй 18 цаг хүртэл гавлан саатуулсан. Намайг чирж түлхэж байх үед УИХ-ын зарим гишүүн тааралдсан бөгөөд би залуучуудад хандан намайг саатуулах бичиг баримт байгаа бол УИХ-ын гишүүдэд үзүүлэхийг шаардахад юу ч үзүүлээгүй. Тэд нүдэн дээр намайг хүчээр авч явсан. 16 цагт миний өмгөөлөгч ирсэн байтал надтай уулзуулалгүй байж байгаад 18 цагт Золжаргал ирэхэд оруулсан. Золжаргал, 1-р тойргийн шүүгч Олзодын намайг 2 cap хорих тогтоолыг танилцуулсан. Шүүгч Олзод, прокурор Батжаргал нар хэрэггэй ийм богино хугацаанд танилцаж яагаад ухвар мөчид шийдвэр гаргасныг тухайн үед ойлгоогүй. Одоо бодоход эд хамсаатнууд эсвэл АТГ-ын шахалтанд дарамтанд орсныг ойлголоо.

Цагдан  хорих   байранд хоригдсоны дараа 2014.7.30, 2014.8.5-ны өдрүүдэд надтай уулзахаар ирсэн өмгөөлөгчийг АТГ -ын мөрдөн байцаагч Золжаргал хорих байр руу утасдаад уулзуулсангүй. Мөн 2014.8.1 өдөр 17:30 орчимд АТГ-аас зургаан хүн ирж хорих байрныхнаар миний өрөөг нэгжүүлж, тэмдэглэлийн дэвтрийг хураан авч хэсэг    хугацааны дараа буцааж өглөө. Энэ олон хууль бус үйлдлээ АТГ-ынхан ямар ч хяналтгүй хийж байна. Надтай улс төрийн хоригдол шиг харилцаж байна. Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газрыг АТГ-ын дэргэд аваачсан нь энэ газрын удирдлагуудыг ямарч хяналтгүйгээр, хязгааргүй эрх мэдэлтэйгээр хууль зөрчих, бүх хуулийн байгууллагуудаас эхлээд төрийн болон хувийн байгууллагууд түүгээр зогсохгүй улс төрийн зорилгоор ЗГ, Ерөнхий сайдынхаа гаргасан шийдвэрийг эсэргүүцэн    дарамтлах, хэлмэгдүүлэх боломжийг олгожээ.

Лхүмбийн хэрэг, Лоохуузын хэргийг ямар үед ямар Улсын захиалгаар зохиомжилж байсныг бид мэднэ. Гэтэл 21-р зуунд аль ч улсаас хараат биш Ардчилсан нийгэм байгуулж буй өнөө үед ЗГ, Ерөнхий сайдаа огцруулахын тулд зохиомол хэрэг үүсгэн улс төрийн зорилготой ажиллаж буй ийм хязгааргүй эрх мэдэлтэй хүчний байгууллагын аюулыг биеэр мэдэрсний хувьд яаралтай энэ гажуудпыг засах болжээ гэж шийдвэр гаргах түвшний хүмүүст сонордуулж байна. Ер нь энэ байгууллага Үндсэн хуулийн бус байгууллага гэдгийг олон хүмүүс хэлж ярьдас билээ. Энэ байгууллага мөрдөх цагдах үүргээ хуулийг уландаа гишгэж гүйцэтгэх бус харин соён гэгээрүүлэх чиг үүргээ анхаарах ёстой бус уу. Бас энэ байгууллагын гол удирдагч Хурц хууль зүйн дээд боловсролгүй тухай, түүнийг Үндсэн хуулийн Цэцэд өгсөн тухай хэвлэлээс уншсан. Хэрэв энэ үнэн бол УИХ түүнийг томилсон шийдвэрээ яаралтай эргэн харах шаардлагатай болжээ.

Өнөөдөр Засгийн газрын шийдвэрийг Ерөнхий сайдын даалгавраар    хэрэгжүүлж байсан намайг ингэж зохиомол хэрэгт хэлмэгдүүлж чадаж байгаа улсууд төсөв захирагч ямарч албан тушаалтныг яаж ч гуйвуулан хэлмэгдүүлж ЗГ- ын үйл ажиллагааг харлуулж чадах юм байна. Тэгвэл төрийн албан хаагчид яаж итгэл үнэмшилтэй ажлаа хийх юм бэ? Итгэл үнэмшилгүй төрийн албан хаагчидтай улс яаж хөгжих юм бэ? АТГ-ын удирдпагууд олон бизнесмэнүүдийг дарамтлан газар, лиценз, компанийх нь хувь, мөнге авсан тухай сонсож байсан. Энэ бүгд үнэн байж гэдэгт одоо би огт эргэлзэхгүй болсон.

Намайг сэжигтнээр тооцоод 3 cap болсон. Энэ хугацаанд 2-хон удаа байцаасан. Сая хориод 14 хонолоо. Нэг ч удаа байцаагаагүй байна. Уул нь намайг хорих тэр дундаа шууд 2 сараар хорих шийдвэр гаргах нь үнэхээр инээдэмтэй хэрэг юм. Надад хоригдсон ч гадуур байсан ч энэ захианд бичсэнээс илүү мэдүүлэх юм юу ч байхгүй билээ.

Менежмент хийсэн компанитай намайг холбох гэж бас оролдсон. Тус компанийн бүх бичиг баримт, компьютер, тайлан, тооцоог АТГ хурааж авсан хэрнээ нягтлан охиныг нь одоо 4 дэх сардаа хорьж байна. Мөрдөн байцаагч Золжаргал Гансүхэд хэдэн төгрөг өгснөе хэлэхээс нааш гаргахгүй гэж хэлдэг гэнэ лээ. Хувийн компанийн дотоод хэрэгт АТГ ямар эрх хэмжээнд оролцох, хүнээр хилсээр хэрэг хүлээлгэхийн тулд (Гансүхэд мөнгө өгсөн гэж) хүнийг ийм олон cap хорьж болж байгаа зэргээ Золжаргал хэнд тдйлбарлах ёстой вэ? Ийм л хэнд ч захирагддаггүй хуулийн дээгүүр үйл ажиллагаа хэрээс хэтэрчээ. Миний энэ захиаг та еөрийн бүлгийн гишүүддээ хувилан өгч асуудалд анхаарал тавина уу гэж хүсэж байна. Мөн МАН-ЫН бүлгийн дарга Бямбацогт, Шударга ёс бүлгийн дарга Батцэрэг, Иргэний зориг намын дарга Оюун нарт хувилан өгч гишүүддээ цааш нь дамжуулж энэ асуудалд анхаарлаа хандуулахыг хүссэн хүсэлтийг минь хүргэж өгнө үү.

Дахин    хэлэхэд,   АТГ-т  Засгийн газраас хэрэгжүүлсэн иргэдийнхээ халаасанд 50 орчим тэрбум төгрөг үлдээсэн, Багануурын уурхайдаа ашигтай, 700 орчим өндөр цалинтай ажлын байр бий болгосон, иргэд ээ,

Гэрийнхээ хажуунаас ялгаж шигшсэн чанартай нүүрсийг хямд үнээр авах боломж олгосон энэ хөтөлбөрийг мушгин  гуйвуулж, зохиомол хэрэг үүсгэхээс өөр ажил байхгүй юм гэж үү!!!

Хууль зөрчин томилогдсон удирдлагатай

Хуулийг  уландаа  гишгэн ажилладаг

Үндсэн хуулийн бус энэ байгууллагын

Үйл ажиллагааг яаралтай шалган

Хуулинд нийцүүлэх цаг болжээ гэж

Улсын их хурлын эрхэм гишүүдэд уриалах байна.

Хүндэтгэн ёсолсон Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх.

Эх сурвалж: www.24tsag.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж