Поп од Мадоннагийн төрсөн өдөр өчигдөр тохиосон байна. Дуучин бүсгүй маань 56 нас хүрч байгаа бөгөөд энэ талаар инстаграмм хуудастаа “Дөрөвхөн жилийн дараа 60 хүрэхнээ. Энэ амьдрал минь яг л оргилуун дарс шиг оргилсон чигтээ дуусах болтугай” гэсэн нь олон фэнүүдээс нь багагүй талархлын үгс цуглуулсан аж. Тэрбээр төрсөн өдрөө Нью Йорк хотноо нижгэр тэмдэглэж, дэлхийн улс төр, бизнес, урлаг, спортын томоохон оддыг урьжээ. Түүний төрсөн өдөрт загвар өмсөгч Кейт Мосс болон дизайнер ах дүү Деан, Дан, Рианна, Бейонси, Кейти Перри, Жизель нар хүрэлцэн ирсэн байна. Поп одод дуучин Рианна 100 хос дотуур хувцас бэлэглэсэн нь төрсөн өдрийн эзэнд багагүй таалагдсан гэнэ
Г.АНХТУУЛ