Америкийн Миссури мужийн оршин суугчид цагдаагийнхныг хүч хэтрүүлэн хэрэглэж, өнгөт арьст залууг хөнөөсөн гэээд түүнийг шударгаар шүүхийг шаардаж байна.
Фергюсон хотод долоо хоногийн турш нутгийнхан ба цагдаа нарын хооронд мөргөлдөөнтэй байна. AP Photo/Charlie Riedel
Хотын хурцатмал байдлыг намжаахын тулд Миссури мужийн захирагч Жей Никсон Фергюсонд онц байдал тогтоон хөл хорио тавьжээ. EPA/ED ZURGA
Тэр арга хэмжээ нь шинэ мөргөлдөөнийг зогсоосонгүй. AP Photo/Charlie Riedel
Ням гаригийн шөнийн мөргөлдөөнд нутгийн нэгэн хүн галт зэвсгийн шарх авсан байна. Долоон жагсагчийг баривчилжээ. EPA/ED ZURGA
Шинэ эсэргүүцэл нь орой тийш бямба гаригийн зохиомжийг давтах болсон учир жагсагчдыг утаат сум хэрэглэн тараахаар оролджээ. AP Photo/Charlie Riedel
Нулимс асгаруулах утаат сум хэрэглэсэн газар хүүхдээ авчирсан жагсагчид олон байлаа. EPA/ED ZURGA
Жагсагчдын яриагаар цагдаагийнхны энэ ажиллагаа нь эсэргүүцлийг нэмэгдүүлжээ. EPA/ED ZURGA
Наймдугаар сарын 17-нд нутгийн телевизээр мужийн захирагч ярихдаа цагдаан эрх мэдлийг мужийн эргүүл, харуулын алданд шилжүүлсэн нь алдаа боллоо гэв. AP Photo/Charlie Riedel
"Нэг хэсэг нь бүрэн зэвсэгтэйгээр нөгөө хэсэгт шахалт үзүүлж эхэлсэн нөхцөлд яриа хэлуэл хийх боломжгүй. Бид шахалт хэтэрхий түрэмгий болсныг бид мэдэж авлаа. Ийм хэрэгт хүргэхийг бид хүсээгүй. Ард түмний дургүйцэх нь шалтгаантай” хэмээн ЖейНиксонхэлсэн байв. AP Photo/Charlie Riedel
Хууль зүйн яам Майкл Брауны шарилд дахин задлан шинжилгээ хийх үүрэг өгсөн байна. AP Photo/Charlie Riedel
Ерөнхий прокурор МайклХолдер хэргийн мөрдөн байцаалтыг дахин явуулах шаардлагатай гэж үзжээ. AP Photo/Charlie Riedel
EPA/ED ZURGA
Миссури мужийн захирагч Жей Никсон хэрэг явдлыг газар авахуулахгүйн тулд хотод Үндэсний гвардийн ангийг оруулах шийдвэр гаргасан байна. Цагдаагийнхан утаат бөмбөг хэрэглэсний дараа таван цаг өнгөрөөд захирагчийн зарлиг гарсан байна.
Фергюсон хотод 18 настай залууг цагдаагийн ажилтан хөнөөсний улмаас бараг долоо хоногийн турш эсэргүүцэл явагдаж байна Хотын хүн ам нь 21 мянга ба тэдний жаран хувь нь өнгөт арьстнууд юм. Хотын 53 цагдаагийн дөнгөж зургаа нь өнгөт арьстан.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР