А.Баатархуягийн гомдлыг өөр хэлтэст шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.17-нд нийтлэгдсэн

А.Баатархуягийн гомдлыг өөр хэлтэст шилжүүлжээ

Хүний нэр төрд халдсан гэх хэрэгт шалгагдаж буй сэтгүүлч А.Баатархуяг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийг шалгуулах тухай өргөдлөө сар гаруйн өмнө АТГ-т өгсөн. АТГ өнөөдөр А.Баатархуягийг дуудаж, өргөдлийн талаар тайлбар авчээ. Гэхдээ уг хэргийг шалгах эсэх талаар хариу өгөөгүй бөгөөд сэтгүүлч А.Баатархуяг энэ асуудлаар АТГ-ын Хяналт шалгалтын хэлтэст хандсан нь буруу байсан хэмээн тайлбарлаад өргөдлийг нь тус газрын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн байна. БОАЖ-ийн сайд Л.Гансүхийн нэхэмжлэлтэй нэр төрд халдсан гэх хэрэг нэмэлт саяхан мөрдөн байцаалтад буцсан юм.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж