Европын холбоо фермерүүдээ 125 сая еврогоор дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2014.08.19-нд нийтлэгдсэн

Европын холбоо фермерүүдээ 125 сая еврогоор дэмжлээ

Фото: FilipKlimaszewski / Reuters

 

Орост импорт хийхийг хориглосон хоригт өртсөн жимс, ногооны үйлдвэрлэгч нарыг дэмжин Европын холбоо төсвөөсөө 125 сая еврог  гаргахаар болсон тухай Еврокомисс мэдээлжээ.

 

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих асуудал хариуцсан еврокомиссарДачанЧолошийн хэлснээр хурдан муудах жимс, ногооны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нарыг дэмжих арга хэмжээ нь наймдугаар сарын 18-наас эхлэн хүчин төгөлдөр болж байна. “Фермерүүд  энэ тусламжийг дуртай цагтаа аван ашиглаж болно” гэж Чолош өгүүллээ.

 

Европын холбооны  дэмжлэг нь томат, лууван, цагаан ба өнгөт байцаа, чинжүү, өргөст хэмх, мөөг, алим, лийр, усан үзэм, киви үйлдвэрлэгч нарт зориулагдсан ба 2014 оны арваннэгдүгээр сарын  сүүлч хүртэл үргэлжилнэ.

 

Наймдугаар сарын 7-нд Орост тавьсан хоригийн хариу болгон ЕХ, АНУ, Австрали, Канад, Норвеги зэрэг орнуудаасхөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортод ОХУ хориг тавьсан юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж