“Наньжин-2014” залуучуудын II наадмын буудлагын төрлүүд үргэлжилж байна. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 10 метрийн урт бууны дасгал болж, медальтнууд тодорно.
10 метрийн урт бууны урьдчилсан буудлага өглөө 09.00 цаг эхэлсэн бөгөөд шигшээд өрсөлдөх мэргэн буучид тодроод байна. Энэ дасгалд 20 тамирчин өрсөлдсөнөөс Н.Ангирмаа 411.9 оноогоор 7-р байраар шалгарлаа. Шинэчилсэн дүрмээр шигшээ буудлагад шалгарсан тамирчид дахин 0 оноогоор өрсөлдөх бөгөөд буудлага орон нутгийн цагаар 11.00 цагаас эхэлнэ.
Н.Ангирмаа Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж, залуучуудын олимпт оролцох эрхээ авч байсан бөгөөд түүний дасгалжуулагчаар О.Энхсайхан ажиллаж байна.
Ч.БОЛОР
Мэргэн бууч Н.Ангирмаа, дасгалжуулагч О.Энхсайханы хамт нээлтийн ажиллагааны үеэр.