Консулын газрын ажилтныг амиа хорлосон гэжээ

Хуучирсан мэдээ: 2014.08.19-нд нийтлэгдсэн

Консулын газрын ажилтныг амиа хорлосон гэжээ

Хонгконгт суугаа Монголын консулын газрын ажилтан эмэгтэй ажилдаа ороод арав ч хоноогүй шахам байхдаа амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэрбээр 42 давхараас унаж амиа алдсан бөгөөд Хонгконгийн цагдаагийн газраас энэ хэргийг шалгаж, амиа хорлолт гэж үзжээ. Талийгаач эмэгтэй гэр бүлийн асуудлаас болж сэтгэл санааны гүн цочролоос гарч чадалгүй золгүйгээр амиа алдсан  бололтой.  Тэрбээр АНУ-ын харъяат нөхрөөсөө гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд хүүхдийн асуудлаас болж багагүй маргаантай байсан юм байна.  Энэхүү маргаанаас болж амьдарч байсан зочид буудлынхаа тагтан дээрээс хүүхдийнхээ дэргэд үсэрсэн гэж Хонгконгийн цагдаагийн байгууллагаас тогтоон, хэргийг  хаахаар болсон гэх мэдээлэл байна.

М.ЯЛАЛТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж