Хуучирсан мэдээ: 2014.08.19-нд нийтлэгдсэн

Ц.Хулан VII байр эзлэв

“Наньжин-2014” залуучуудын II наадамд Монголын таван тамирчин оролцож байгаагаас жүдогийн хоёр тамирчин тэмцээнээ дуусгалаа.

Тэмцээний эхний өдөр буюу наймдугаар сарын 17-нд 66 кг-д барилдсан Ц.Цогтбаатар БНХАУ-ын Ву Жичанд торгуулаар ялагдсан ч дагах барилдаанд Гуамын бөхийг ялж, Польшийн бөхөд ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлсэн. Манай бөхийг эхний тойрогт ялсан Ву Жичан хүрэл медаль хүртжээ.

Харин тэмцээний хоёр дахь өдөр буюу наймдугаар сарын 18-нд 52 кг-д жүдоч охин Ц.Хулан VII байрт шалгарлаа. Түүний хувьд хүрэл медалийн төлөө барилдах боломж байсан.

Тэрбээр эхний даваанд Шведийн бөх Н.Эйнштейнд ялагдсан ч Гватемал, Пуэрто Рикогийн бөхчүүдийг дараалан ялсан. Улмаар БНХАУ-ын Лю Шиаою-д юүкогоор ялагдсан бөгөөд түүнийг ялсан бол хүрэл медалийн төлөө барилдах байсан. Ийнхүү залуучуудын II наадамд оролцож буй Монголын таван тамирчний хоёр нь тэмцээнээ өндөрлүүллээ.

“Наньжин-2014” залуучуудын II наадмын жүдогийн төрөлд 68 орны баг тамирчид оролцож байгаагаас хоёр өдрийн дараах байдлаар Япон, ОХУ, Туркийн баг тамирчид нэг алт, нэг хүрэл медаль хүртээд байгаа бол Казахстан, Бразил, Унгар улс залуучуудын аваргатай болоод байна.. Манай улсын хувьд нэг долдугаар байр эзэлсэн амжилтаар 32-р байрт бичигдэж байна.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж