ШӨХТГ-аас “Монос”-ын талаар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2014.08.19-нд нийтлэгдсэн

ШӨХТГ-аас “Монос”-ын талаар мэдээлэл хийнэ

ШӨХТГ-аас өнөөдөр 11.00 цагаас “Монос”-ын эмийн сангуудад хийсэн шалтгалтынхаа талаар мэдээлэл өгөх юм.  Тус группын сүлжээ эмийн сангаас “Фенобарбитал” эм  авч уусан 16 нярай хордож, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа юм. Уг эм Монгол улсад бүртгэлгүй байсан гэдэг нь тогтоогдсон. Тиймээс ШӨХТГ-аас шалгалт хийж, багагүй зөрчил илрүүлсэн байна.

М.ЯЛАЛТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж