Улсын олимпиадад амжилттай оролцлоо

Хуучирсан мэдээ: 2011.05.17-нд нийтлэгдсэн

Улсын олимпиадад амжилттай оролцлоо

ЕБС-ийн багш, сурагчдын дунд жил бүр уламжлал болон явагддаг улсын төрөлжсөн олимпиадын хоёрдугаар шат 17 хичээл 50 төрлөөр  нийт 33 сургуулийн 410 багш, 794 суралцагч оролцон оюун ухаан, авьяас чадвараа сорьж өрсөлдлөө. Улсын төрөлжсөн олимпиадын гуравдугаар шатанд  Төв аймгаас  14 багш, 27 суралцагч оролцохоор  шалгарсан юм. Хичээлүүдийн улсын төрөлжсөн олимпиадын гуравдугаар шат энэ сарын 3-15-нд амжилттай явагдаж өндөрлөлөө. Олимпиадад оролцсон Төв аймгийн багш нараас алт нэг, хүрэл нэг, суралцагчдаас алт хоёр, мөнгө нэг, хүрэл медаль хоёр суралцагч, нийт долоон медаль хүртсэн сайхан амжилтыг үзүүллээ.

Монгол бичгийн хичээлээр Төв аймгийн Мөнгөнморьт сумын багш Э.Болормаа алтан медаль, газарзүйн хичээлээр Шижир-Алтны ЕБС-ийн багш Ц.Нарангэрэл хүрэл медаль, монгол хэл, монгол бичгийн хичээлээр Алтанбулаг сумын арваннэгдүгээр ангийн суралцагч Г.Оюунгэрэл хос алтан медаль, сэтгэх чадварын төрөлд Цээл сумын сургуулийн есдүгээр ангийн суралцагч Б.Төрмөнх мөнгөн медаль, Биологийн хичээлээр Хүмүүн цогцолбор сургуулийн арваннэгдүгээр ангийн суралцагч Б.Тамир хүрэл медаль,Физикийн хичээлээр Батсүмбэр сумын сургуулийн арваннэгдүгээр ангийн суралцагч С.Улсболд хүрэл медаль  хүртэж өмнөх оноос амжилтаа ахиуллаа.

Улсын олимпиадаас медаль авч байгаа багш суралцагчдын тоо өмнөх жилээс ахисан нь аймгийн хэмжээнд  зохиодог нэрэмжит болон бүсийн олимпиадууд чанар, үр өгөөжөө өгсөн ба сургууль бүр суралцагчдын сонирхол хэрэгцээнд тулгуурлан сонгон, секц, дугуйланд хүүхэд бүрийг хамруулах, тэдний авьяас чадварыг нээн хөгжүүлэх талаар анхаарч ажилласны үр дүн юм. 

Г.Хишигсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж