Ц.Батыг 100 хоног баривчлахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2014.08.18-нд нийтлэгдсэн

Ц.Батыг 100 хоног баривчлахаар болжээ

Твийтер энэ мөчид Бат инженер нэрээр танигдсан Ц.Батаар амьсгалж байна.

Шүүхээс жиргээч Ц.Батыг 100 хоногийн хугацаанд баривчлах шийдвэр гаргажээ. Түүнийг Зам тээврийн сайд А.Гансүхийн гомдлоор нэр төрд нь халдаж, үндэслэлгүй мэдээлэл удаа дараа түгээсэн гэсэн үндэслэлээр гурван сар 10 хоног буюу 100 хоногийн хугацаанд баривчлах шийдвэр гаргасан байна.

Жиргээч Бат инженерийн “хэрэг”-ийг найман сарын хугацаанд шалгасан гэх бөгөөд түүнийг гурван сарын хугацаанд 5000 гаруй удаа А.Гансүхийн нэр төрд халдаж жиргэсэн хэмээн шүүх үзжээ.

Тухайлбал, Бат инженер өөрийн твийтр хуудсандаа, “Билэгсайханыг МИАТ-с хөөж явуултал би Гансvx, Женко, АН-ыг баалсаар л байх болно", "МИАТ-г энэ тэнэгээр доромжлуулсаар байхыг зөвшөөрхгүй”, “АТГ өөрийгөө шалгуулсан бvxнийг буруугүй гээд явуулчихдаг юм байх даа. Тийм биш юм бол Билэгсайханыг шалгуулах дуран дээр нь шалз хуйхлаасай” гэхчлэн жиргэжээ.

Цахим ертөнцөд жиргээч залууг дэмжсэн олон жиргээ байх ч "Шүүхийн шийдвэрийг хүндэтгэх хэрэгтэй", "Баримтгүй жиргэх ийм байдалд хүргэнэ" гэсэн байр суурь илэрхийлэх хүмүүс ч цөөнгүй байна.

ЦАХИМ БОЛЖМОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж