1526 хүүхэд шинээр цэцэрлэгт хамрагдана

Хуучирсан мэдээ: 2014.08.18-нд нийтлэгдсэн

1526 хүүхэд шинээр цэцэрлэгт хамрагдана

Сүхбаатар дүүргийн 2013-2014 оны хичээлийн жилийн төгсөлтийн судалгаагаар төрийн өмчийн 26 цэцэрлэгт шинээр 1126 хүүхэд шинээр бүртгэх  дүн гарсан байдаг.

Харин 2014-2015 оны хичээлийн жилд Дэлхийн банкны хөрөнгөөр баригдаж байгаа 8-р хорооны 100 хүүхдийн хүчин чадалтай  42-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилга, 16-р хорооны 100 хүүхдийн хүчин чадалтай 130-р цэцэрлэгийн барилга, 17, 20-р хороонд тус бүр 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга ашиглалтанд орсноор 400 хүүхэд нэмэгдэж, шинээр элсэх хүүхдийн тоо 1526 болжээ.

Цэцэрлэгийн элсэлтийг НБГ-ын зөвлөмжийн дагуу цэцэрлэг тус бүр бүртгэл явуулах ажлын хэсэг байгуулах, элсэлтийн тоог олон нийтэд ил тод зарлан бүртгэлийг явуулахаар бэлтгэл ажил хийгдэж байна.

Сургуульд 2013-2014 оны хичээлийн жилийн төгсөлтийн урьдчилсан судалгаагаар СБД-ийн 1-20-р хороодын хамран сургах тойргийн төрийн өмчийн 15 сургуульд 1-р ангид 1615, хамран бус тойргийн төрийн бус өмчийн 24 сургуульд 919 сурагч шинээр элсэхээр бүртгүүлжээ.

Дүүргийн сургууль, цэцэрлэгийн  төлөвлөгдсөн засварын хувьд төрийн өмчийн 27 цэцэрлэг 64,5 хувь, төрийн өмчийн 22 сургууль 82 хувийн тус тус гүйцэтгэлтэй байна.

– See more at: http://zasag.mn/m/sbd/view/6367#sthash.cFm4PMmH.dpuf

Эх сурвалж: http://zasag.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж