ЦЕГ мэдэгдэл гаргалаа

Хуучирсан мэдээ: 2014.08.18-нд нийтлэгдсэн

ЦЕГ мэдэгдэл гаргалаа

ЦЕГ-аас ямар нэгэн албан тушаалын томилгоо хийгээгүй болохыг мэдэгдэв.

Засгийн газрын хуралдаанаас шийдвэр гаргаж, Цагдаагийн ерөнхий газрын дарга, бригадын генерал Б.Билэгтийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, тус газрын тэргүүн дэд дарга, тэргүүн дэд комиссар С.Баатаржавыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон билээ. Энэ үйл явдлын дараа зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл гарч байгаатай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төв мэдэгдэл гаргажээ. Тус газрын facebook хуудсаар дамжуулан зарласан уг мэдээллийг албан ёсны мэдэгдэл болохыг албаны эх сурвалж баталгаажуулав.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж