БНМАУ-ын Төрийн тэргүүн, Ерөнхий сайд асан Ю.Цэдэнбалын хүү Ц.Зоригийн охин Монголд амарч байна. Ю.Цэдэнбалын ач охин Анастасия Цэдэнбал Москвагийн их сургуулийн дэргэдэх Ази, Африкийн улсуудын Институтийг төгссөн бөгөөд Москва дахь аялал жуулчлалын компаниудыг Монголтой танилцуулах аялал жуулчлалын хөтөлбөрт ажилладаг юм байна.
Тэрээр Монголд байх хугацаанд Увс аймагт зочилж, өвөөгийнхөө төрсөн нутагт амарчээ.
Б.МАРАЛ