Гвинет Пэлтроугийн шар тайлах жор

Хуучирсан мэдээ: 2011.05.17-нд нийтлэгдсэн

Гвинет Пэлтроугийн шар тайлах жор

Алдарт кино жүжигчин, хөгжилтэй, цовоо байдлаараа бусдыг үргэлж татаж байдаг Гвинет Пэлтроу хэрхэн шартахгүй байх талаар хувийн жороо дэлгэжээ. Өдгөө 38 настай жүжигчин бүсгүй тагш Гиннес шар айраг, хундага улаан дарснаас татгалздаггүй нэгэн ч, шарталтын эсрэг найдвартай жортойгийнхоо ачаар шартах тохиолдол түүнд бараг гардаггүй гэнэ. Гвин шартаж магадгүй гэсэн үедээ өглөө эрт хүйтэн шүршүүрт ороод, дараа нь саун орж, өдөржин халуун бүлээн цэвэр ус уудаг аж. Түүнчлэн ногоон цай ч шарталтын эсрэг эм болдог тухай ярьсан байна. Гэхдээ ажил ихтэй, цаг зав багатай үе таарвал ёстой л бэйкон, сэндвичнийхээ завсар нүүрээ наагаад, чихэргүй Coke-ийг ар араас нь ууж суухаас өөр аргагүй болдог хэмээн хошигнонхон ярьжээ.
Харин сүүлийн үед карьер нь жаахан урагш муутай байгаа тухайд Гвинет “Гвин гэдэг хувь хүн өөдрөг, хуучин хэвээрээ л байгаа. Хэрэв хүмүүс Glee сериалыг үзэж эхэлбэл, миний тухай өөр төсөөлөлтэй болно гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Б.Энхцэцэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж