Нэрийн хуудас ухаалаг болжээ

Хуучирсан мэдээ: 2014.08.18-нд нийтлэгдсэн

Нэрийн хуудас ухаалаг болжээ

Энгийн нэрийн хуудсан дээр таны ажилладаг байгууллага албан тушаал утасны дугаар цахим хаяг зэрэг хэдхэн мэдээлэл байдаг билээ. Харин SwivelCard нэртэй шинэ загварын ухаалаг нэрийн хуудсанд маш их мэдээлэл агуулагдана.

Уг нэрийн хуудас нь QR кодтой уг кодыг ухаалаг гар утсаараа уншуулахад таны бэлтгэсэн танилцуулга материал харагдана. Мөн USB drive хэсэгтэй ба энгийн компьютер, лэптоп зэрэгт холбон мөн л таны дэлгэрэнгүй мэдээллийг үзэж болох юм. Та танилцуулгаа видео хэлбэрээр хийсэн ч болно, энгийн slide-аар хийсэн ч болно. Зүгээр нэг нэрийн хуудсанд бүхий л хэрэгцээт танилцуулгаа багтаах боломжийг SwivelCard олгож байгаа юм байна.

Үнийн хувьд 59-159 ам.доллар юм байна.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж