ЗТЯ автомашины дугаар олгох нь зөв үү?

Хуучирсан мэдээ: 2014.08.18-нд нийтлэгдсэн

ЗТЯ автомашины дугаар олгох нь зөв үү?

Монгол улсын Ерөнхийлөгч “Том төрөөс ухаалаг төр рүү” гэх  томоохон бодлогыг төрд нэвтрүүлэхээр санал оруулж эхнээсээ энэ дагуу хуулиа батлуулж байгаа. Мөн яамдын олгодог тусгай зөвшөөрлүүдийн тоог бууруулах Засгийн газрын бодлого байгаа ч Зам тээврийн яам бүхий л тусгай зөвшөөрөл болоод бүртгэлтэй холбоотой үйлчилгээг өөр дээрээ төвлөрүүлж байгаа нь нууц биш юм. Зам тээврийн яамны цахим хуудасруу нэвтэрэхэд тус яам нь тээврийн хяналт бүртгэлийн газар, авто тээврийн хэрэгсэлтэй холбоотой есөн төрлийн үйлчилгээг эрхэлж байна. Мөн иргэдэд авто машины улсын дугаарыг олгож номер хэвлэх ажлыг хүртэл гүйцэтгэж байгаа юм. Төрийн яам нь жижиг аж ахуйн нэгжийн хийх ёстой ажлыг ийнхүү өөртөө төвлөрүүлж иргэдэд хүнд сурталыг бий болгоод байгааг олон нийт багагүй шүүмжилж  байгаа ч  авто машины улсын дугаарыг яамнаас олгодог болсноороо азын дугаарын наймаа ч улам бүр газар авчээ.

Иргэд шинэ машин оруулж ирээд улсын дугаар авахдаа мөн хөдөөний иргэд хотруу хотын иргэд хөдөө рүү тээврийн хэрэгслээ шилжлүүлэхийн тулд төрийн яамны мэргэжилтнүүдийн хаалгыг сахиж байна. Зөвхөн авто тээвэртэй холбоотой энэ үйлчилгээг яамнаас иргэдэд үзүүлэхийн тулд 20 гаруй төрийн албан хаагчийн орон тоог нэмсэн байх юм. Яам төрийн үйлчилгээг ийнхүү  давхардуулан үзүүлж төсвийн мөнгөнд үрэлгэн хандахын хирээр олон нийтэд хүнд суртлыг бий болгож байгаа нь нууц биш ээ.

Мөн нэг асуудал бол Зам тээврийн яамны ажил урагшлахгүй байгаа гэх шалтгаанаар Засгийн газрын хуралдаанаар тус яамны төрийн нарийн бичгийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тус яам нь бодлогын түвшинд ажиллаж чадахгүй харин эрх мэдлийг гартаа төвлөрүүлэхээр улайрч байна гэж олон нийтийн зүгээс шүүмжилж байна. Зургаан жил ярьж нэг ч километр төмөр зам тавиагүй атлаа одоо төмөр замын асуудлыг улс төрийн хэрүүлийн алим болгож хувиргаад байгаа нь нууц биш. Төмөр зам тавьж байсан туршлагагүй БНСУ-ын “Самсунг” компаниар төмөр замаа бариулахаар шалгаруулсан нь яамны ажлын алдаа ч гэж улс төрийн түвшинд шүүмжилж байгаа юм.  

Б.МӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж