Буудлагын насанд хүрэгчдийн УАШТ өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2014.08.18-нд нийтлэгдсэн

Буудлагын насанд хүрэгчдийн УАШТ өндөрлөв

Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Монголын буудлагын спортын холбоо хамтран насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Техник спортын төвд наймдугаар сарын 11-16-ны хооронд зургаан өдрийн турш амжилттай зохион байгууллаа. 2014 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд Улаанбаатар хотын клубүүд болон орон нутгийн 20 байгууллагын 170 гаруй тамирчид олимпийн 10 дасгалд өрсөлдлөө. Уг тэмцээнд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа, ОУХМ Б.Мөнхзул, ОУХМ Т.Баярцэцэг, ОУХМ Ч.Нарантуяа, ОУХМ Г.Нандинзаяа, ОУХМ Н.Баяраа, ОУХМ Б.Бишрэл нарын шилдэг тамирчид болон залуу тамирчид өрсөлдсөн юм. Энэхүү тэмцээн дөрвөн жил тутамд болдог буудлагын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө болж байгаагаараа ихээхэн онцлогтой байлаа. Тэмцээнд орон нутгаас Хэнтий, Сүхбаатар, Өмнөговь, Орхон, Завхан, Ховд, Баян-Өлгий зэрэг аймгийн баг тамирчид оролцлоо.

 

Энэ удаагийн тэмцээнд улсын дээд амжилтыг хоёр эмэгтэй буудагч шинэчлэн тогтоолоо. 10 метрийн хийн урт бууны дасгалд “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ О.Янжинлхам 417,8 оноогоор, 50 м урт бууны 3*20 дасгалд ОУХМ Г.Нандинзаяа 589 оноогоор улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Мөн 10 метрийн хийн гар бууны эмэгтэйчүүдийн дасгалд спортын мастер цолтой хоёр тамирчин алт, мөнгөн медалийг хүртсэн нь шинэ залуу тамирчдын бэлтгэл сайн байгааг харуулж байна. Спортын мастер Г.Тэгш-Үйлсийн хувьд олон шилдэг тамирчдыг ардаа орхиж, улсын аварга цолыг анх удаа хүртлээ. Энэ дасгалд Хөдөлмөрийн баатар, МУГТ олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа хүрэл медаль хүртсэн бол ОХУМ М.Мөнхзул 9-р байрт шалгарсан амжилтыг үзүүлсэн.

Эрэгтэйчүүдийн 10 метрийн гар бууны дасгалд Дорнод аймгийн тамирчин М.Сэнгэдорж 110,3 оноогоор, эмэгтэйчүүдийн 10 метрийн урт бууны дасгалд Хөвсгөл аймгийн тамирчин А.Ундах-Эрдэнэ 381 оноогоор спортын дэд мастерын болзол хангалаа. Мөн эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны дасгалд Дорнодын Хэрлэнтуяа 350 оноогоор, эрэгтэйчүүдийн мөн дасгалд “Хаан банк”-ны тамирчин М.Дагвадорж 589 оноогор тус тус спортын I зэрэг, эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны дасгалд Орхоны М.Бадамдорж 546 оноогоор, мөн эмэгтэйчүүдийн дасгалд “Аварга” клубийн тамирчин Э.Энхсайхан 337 оноогоор тус тус спортын II зэргийг биелүүлжээ.

Байгууллагын дүнгээр “Алдар” спорт хороо тэргүүлсэн бол “Буудагч”, Техник сургалтын төвүүд удаалав. Тэмцээний дүнг танилцуулья.

 

25 метрийн спорт гар бууны дасгал:  Эмэгтэй: (21 тамирчин)

Алтан медаль: МУГТ О.Гүндэгмаа (“Алдар”) 570 оноо, финалд 9 оноо

Мөнгөн медаль: ОУХМ Ө.Өлзийням (“Аварга”) 569 оноо, финалд 7 оноо

Хүрэл медаль: ОУХМ Ц.Мөнхзул (Төв ЦГ, “Хангарьд”) 576 оноо, финалд 8 оноо

4-р байр: ОУХМ Т.Баярцэцэг ("Аврагч") 573 оноо, финалд 0 оноо

5-р байр: ОУХМ Т.Баярмаа ("Алдар") 559 оноо, финалд 6 оноо

6-р байр: спортын мастер Г.Нарангэрэл ("Буудагч") 565 оноо, финалд 5 оноо

7-р байр: спортын мастер А.Ичинхорлоо (TCT) 565 оноо, финалд 5 оноо

8-р байр: ОУХМ Г.Гантуул ("Хангарьд") 567 оноо, финалд 3 оноо.

 

 

  10 метрийн хийн гар буу:   Эрэгтэй: (37 тамирчин) 

Алтан медаль: ОУХМ Э.Даваахүү (“Алдар”) 581+196,4

Мөнгөн медаль: спортын мастер Г.Буянбаатар (“Аварга”) 568+191,3

Хүрэл медаль: спортын мастер О.Төгөлдөр (“Аварга”) 565+171,1

IV байр: спортын мастер Н.Цэрэнтогтох (“Алдар”) 563+151,2

V байр: спортын мастер Э.Бадамгарав (“Буудагч”) 568+129,9

VI байр: I зэрэгтэй М.Сэнгэдорж (Дорнод) 567+110.3 /Спортын дэд мастер биелүүлэв./

VII байр: спортын мастер Ш.Буянзаяа (“Аварга”) 572+91,2

VIII байр: спортын мастер Б.Шризандраа (TCT) 566+76.2 оноо.

 

Эмэгтэй: (39 тамирчин)

Алтан медаль: спортын мастер Г.Тэгш-Үйлс (“Аварга”) 375+191,7

Мөнгөн медаль: спортын мастер Н.Шинэмөрөн (“Алтан Илд”) 376+189,8

Хүрэл медаль: Хөдөлмөрийн баатар, ОУХМ О.Гүндэгмаа (“Алдар”) 373+171,2

IV байр: спортын мастер Б.Энхжин (Техник спортын төв) 373+151,7

V байр: ОУХМ Г.Хэрлэнцэцэг (“Алдар”) 376+131,1

VI байр: ОУХМ Ө.Өлзийням (“Аварга”) 373+112.1

VII байр: ОУХМ Т.Баярцэцэг (“Аврагч”) 378+92,4

VIII байр: спортын мастер А.Ичинхорлоо (TCT) 374+74.3

IX байр: ОУХМ Ц.Мөнхзул (Төв ЦГ, “Хангарьд”) 369 оноогоор.

 

10 метрийн урт буу:  Эрэгтэй: (24 тамирчин)

Алтан медаль: ОУХМ Н.Баяраа (“Алдар”) 622,7 оноо, финалд 202.8 оноо.

Мөнгөн медаль: ОУХМ Б.Бишрэл (ХГ-ын АССТөв) 622 оноо, финалд 201,6 оноо.

Хүрэл медаль: ОУХМ Ц.Мөнх-Эрдэнэ (Снайпер) 610.5 оноо, финалд 180 оноо.

IV байр. ОУХМ Х.Бямбабаатар (“Буудагч”) 611.5 оноо, финалд 159,2 оноо.

 

Эмэгтэй: (28 тамирчин)

Алтан медаль: ОУХМ О.Янжинлхам (“Алдар”) 417.8 оноогоор улсын рекордыг шинэчлэв. Финалд 206.7 оноо.

Мөнгөн медаль: ОУХМ Г.Нандинзаяа (“Аврагч”) 414.7 оноо, финалд 206.2 оноо.  

Хүрэл медаль: Спортын мастер (Сүхбаатар аймаг) 411.3 оноо, финалд 185.2 оноо.

IV байр: спортын мастер О.Есүгэн (ТСТ) 411.8 оноо, финалд 163,7 оноо.

V байр: ОУХМ Ч.Нарантуяа (“Алдар”) 414.1 оноо, финалд 143 оноо.

 

50 метрийн сонгомол гар буу:  Эрэгтэй: (21 тамирчин)

Алтан медаль: Спортын мастер О.Төгөлдөр (“Аварга”) 532 оноо, финалд 179 оноо.

Мөнгөн медаль: ОУХМ Э.Даваахүү (“Алдар”) 568 оноо, финалд 173 оноо.

Хүрэл медаль: Спортын мастер Б.Сайннасан (“Буудагч”)  522 оноо, финалд 154 оноо.

 

50 м урт буу 3*20 дасгал. (3 байрлалаас 20 сум буудах дасгал)

Эмэгтэй: (17 тамирчин):

Алтан медаль: ОУХМ Г.Нандинзаяа (“Аврагч”) 589 оноогоор улсын рекордыг шинэчлэн тогтоолоо. Финалд 93 оно.

Мөнгөн медаль: ОУХМ О.Янжинлхам (“Алдар”) 581 оноо, финалд 91 оноо.

Хүрэл медаль: ОУХМ Ч.Нарантуяа (“Алдар”) 573 оноо, финалд 97 оноо.

IV байр: ОУХМ З.Батхуяг (“Алдар”) 574 оноо, финалд 92 оноо.

V байр: ОУХМ Д.Лхамсүрэн (“Буудагч”) 571 оноо, финалд 94 оноо.

VI байр: ОУХМ Г.Хоролсүрэн (ТСТ) 571 оноо, финалд 93 оноогоор тус тус шалгарчээ.

Сануулахад, дөрвөн жил тутамд болдог буудлагын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх есдүгээр сарын 6-20-нд Испанийн Гренадад болох бөгөөд тус тэмцээнээс Риогийн олимпийн эрх олгох юм.

Ч.БОЛОР

Тэмцээний фото агшинг ЭНД ДАРЖ үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж