Фото: Jean-Sebastien Evrard / AFP
Австралийн хүн амаар хоёрт ордог Мельбурн хотын Остин эмнэлэгийнхэн андуурч өөрсдийн 200 өвчтөнийг нас барсан гэх мэдэгдлийг гэр бүлийн эмч нарт нь хүргүүлсэн байна.
Үнэн хэрэгтээ эмнэлэгээс гарсан хүмүүсийн баримтуудыг нас барсан хүмүүсийн баримттай хавтсанд хийснээр энэ хэрэг гарчээ. Алдаа гаргаснаа мэдсэний дараа эмнэлэгийн захиргаа бүх үйлчлүүлэгч нараасаа уучлалт гуйжээ.
Австралийн эмнэлэгийн холбоо энэ хэргийг байж боломгүй зүйл гэж буруутгасан бол орон нутгийг парламентад төлөөлөн сууж байгаа депутат Дэниел Эндрюс (Daniel Andrews) эндээс Австралийн эрүүлийг хамгаалах салбар уналтад орсныг олж харав.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР