Курды-езидүүд. Фото: Khalid Mohammed / AP
“Исламын улс” (өмнө нь “Ирак, Левантегийн исламын улс”, ИЛИУ) бүлгийн дайчид Иракийн хойд нутагт 80 орчим курдов-езидуудыг хөнөөсөн тухай Курдистаны эрх баригчдын мэдээнээс ишлэн Reuters дамжуулжээ.
Наймдугаар сарын 15-ны баасан гаригт исламын дайчид машинаар тосгонд ирэн курдуудыг суннитийн исламын шашинд орохыг шаарджээ. Тэд татгалзасан хариу аваад яраглал үйлджээ. Үүнээс гадна дайчид курдын эмэгтэйчүүдийг хулгайлсан тухай мэдээлэл байна.
“Исламын улс” бүлгийнхэн Иракийн баруун ба хойд бүсэд довтолгоонд өнгөрсөн зургадугаар сард орсон ба тэд өөрсдийн хяналтад хэд хэдэн хотууд, нефтийн олборлолтын хоёр байгууламж, Иракийн томоохон усан санг авчээ. Мөн долдугаар сарын 4-нд езидүүд амьдардаг Синжар хотыг эзлээд тэднээс суннитийн чиглэлийн шашинд орохыг тулган шаарджээ. Хэдэн арван мянган курдууд Синжар ууланд бүгэн хүнс, усны хомсдолд орсон байна. Наймдугаар сарын 10-ны байдлаар исламистууд 500 орчим курдыг устгасан нь тодорхой болов.
Иракийн эрх баригчдад туслан АНУ-ын нисэх хүчин гурван ч удаа исламистуудын байрлалд агаарын цохилт хийлээ. Наймдугаар сарын 15-ны өдөр НҮБ-ын Аюулгүй зөвлөл “Ислмын улс”, “Жебхат ан”Нусра” бүлгийн эсрэг тогтоол гарган түүнтэй холбоотой зургаан хүний эсрэг хориг арга хэмжээ авчээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР