Иргэд мод тарьсандаа сэтгэл хангалуун байна

Хуучирсан мэдээ: 2011.05.17-нд нийтлэгдсэн

Иргэд мод тарьсандаа сэтгэл хангалуун байна

Эх орон байгаль дэлхийгээ хайрлах, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор МУ-ын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 тоот зарлигийн дагуу жил бүрийн тавдугаар, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн "бямба" гаргийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласантай холбогдуулан Төв аймагчууд ач холбогдол өгөн бүх нийтээрээ энэ сарын 14-ны өдөр  мод тарилаа. Монголчууд бид нэг мод таривал энэ насны буян, хоёр  мод таривал хойд насны буян хэмээн бэлэгшээн ярьцгаадаг. Тиймээс албан байгууллага, аж ахуй нэгжүүд хамт олноороо амралтын өдөр гэлтгүй хүн бүр идэвхтэй мод тарьцгааж байсан юм. Энэ өдөр иргэд төв талбай дээрээ мод, модны үрслэгээ, төрөл бүрийн цэцгийн үрийг  зарж байсан нь борлуулалт сайтай байв.

Г.Хишигсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж