Оосүнаарашигийн хошигнол

Хуучирсан мэдээ: 2014.08.17-нд нийтлэгдсэн

Оосүнаарашигийн хошигнол

Мэргэжлийн сүмод барилдаж буй Египетийн Оосүнаараши сошиал ертөнцөд нилээд идэвхтэй байдаг. Тэрээр өнгөрсөн долдугаар сарын башёг долоо даваа, найман унаатай өндөрлүүлсэн. Гэвч тэрээр 70 дахь аварга Харүмафүжи Д.Бямбадорж, 71 дэх аварга Какүрюү М.Ананд нарыг дараалан давж, Нагоя башёг сонирхолтой болгосон билээ.

Эдгээр өдрүүдэд Японы хотуудад үзүүлэх тоглолтууд үргэлжилж байна. Бэлтгэлийн үеэр ядарсан Чиёомаруг шоглож байсан сельфи зургаа Оосүнаараши фэйсбүүк хуудастаа тавиад байсан. Тэгвэл түүний зургийг овжин дизайнерууд ашиглажээ. Оосүнаараши хариуд нь "Энэ фото үнэн шүү үнэн" гэв.

Ч.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж