Петр Симоненкогийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэв

Хуучирсан мэдээ: 2014.08.16-нд нийтлэгдсэн

Петр Симоненкогийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэв

Украин: наймдугаар сарын 15

 

  • Украины хэрэг явдлын талаар тайлбар авахаар Их Британид суугаа ОХУ-ын элчин Александр Яковенког Британийн Гадаад хэргийн яаманд дууджээ.

 

 

Фото: ИТАР-ТАСС/EPA/SERGEI ILNITSKY

 

  • Унгар Украинд танк нийлүүлж байгаа нь хууль зүйн эрх үүргийг зөрчсөн хэрэг хэмээн Оросын ГХЯ мэдэгдэв.
  • Оросын цэргийн цувааг Украинд орж ирснийг устгасан гэх мэдээллийг Оросын Батлан хамгаалах яам үгүйсгэн Украины ээлжит үлгэр гэжээ.
  • “Оросын цэргийн машинууд” Украины хил давсан гэх мэдээлэлд Их Британийн ерөнхий сайд Дэвид Камерон эмзэглэсэн тухай Британийн засгийн газрын төлөөлөгч мэдээлэв.
  • Орос, Украин, Герман, Францын Гадаад хэргийн сайд нарын төвшинд уулзахаар талууд тохиролцжээ.
  • Москва, Киев хоёрыг аль болох хурдан хугацаанд уулзан байгалийн хийн талаар тохиролцоонд хүрэхийг Европын холбоо уриалж, гурван талт хэлэлцээрийг сэргээхийн төлөө байгааг холбооны Гадаад хэргийн сайд нарын уулзалтын мэдэгдэлд өгүүлсэн байна.
  • Европын Гадаад хэргийн сайд нар Киевт хандан Оросын байгалийн хийг саадгүй дамжуулахад гарч болох саад тотгорыг арилгахад Еврокомисстай нягт хамтран ажиллахыг уралсан байна.
  • Украины хэрэг явдлын хурцадмал байдлыг намжаах энхийн төлөвлөгөөг боловсруулахад Грек оролцоход бэлэн байгаа хэмээн тус орны ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд Эвангелос Венизелос  мэдэгджээ.
  • Украины ерөнхий прокурорын газраас тус орны Коммунист намын лидер Петр Симоненкогийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэв. Түүнийг салан тусгаарлах  ажиллагаанд буруутгаж байгаа ажээ.
  • Украины ерөнхийлөгч Петр Порошенко, Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон нар утсаар ярилцахдаа цэрэг, техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэх ирээдүйг хэлэлцсэн байна.
  • Өөрийгөө зарлан тунхагласан Донецк ард улсын Дээд зөвлөл өөр ажилд шилжиж байгаа Игорь Стрелковын орон Батлан хамгаалах яамны сайдаар Владимир Кононовыг томилжээ.
  • Донецкийн сайн дурын армийн төлөөлөгч “Горынь” гэх Ровень мужийн цэргийн ангийнхнийг бут ниргэсэн тухай мэдээлэв. Уг суманг Оросын хилийн ойролцоо тийрэлтэт пуужинт  “Град” системийн галаар устгасан байна. Цэргийн ангийн бүх  техник устгагдснаас гадна олон зуун хүний хохирлыг учруулжээ.
  • Оросын гэрэл зургийн сурвалжлагч Андрей Стенины  байгаа газрын тухай мэдээлэл өгөхийг шаардсаныг Оросын ГХЯ Украинд дахин илгээсэн байна.
  • Украины арми Донецк хотын төвийг их буугаар буудсаар байна. Үүний улмаас өнгөрсөн хоногт энгийн 11 иргэн амь үрэгджээ.
  • Оросын болон Германы гадаад хэргийн сайд нар Оросын хүмүүнлэгийн тусламжийг хүргэх  нь чухал гэдгийг утсаар ярихдаа тэмдэглэв.
  • Украины зүүн хязгаарт хүмүүнлэгийн сүйрэл нүүрлээд байна гэж Шведын Гадаад хэргийн сайд Карл Бильдт  мэдэгдлээ. Гэхдээ үүний хариуцлагыг сайн дурынхан ба Орост тохсон байна.
  • Оросын хуягтын цуваа Украинд нэвтэрсэн гэх мэдэгдлийг Украины Хилийн цэргийн албанаас үгүйсгэжээ.

 

  • Оросын “Донецк” гэдэг хилийн боомт дээр хүмүүнлэгийн ачааны гаалийн шалгалт ба бичиг баримтыг бүрдүүлэх ажил эхлэв. Барууны орнууд ба Олон улсын Улаан загалмайн нийгэмлэг Зүүн Украины оршин суугчдын тусламж хүссэн уриалгад үл тоон хандаж байна. Оросын хүмүүнлэгийн тусламжийн цуваанг тойрсон дуулиан шуугиан нь Украины хямралыг хурцатгалаа гэж Британийн The Times сонинд бичжээ.

 

  • Крымын нутаг дэвсгэрт байгаа цөмийн байгууламжуудыг “Украины өмч” гэсэн шаардлагыг тус орны ГХЯ гарган тавив.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж