Фото: Carl de Souza / AFP
Хятадын “Синьхуа” агентлаг Эбола вирус нь хүмүүсийг зомби болгож байна гэж тус оронд тархсан цуу яриаг няцаасан мэдэгдэл хийсэн талаар Foreign Policy мэдээлэв.
Мэдэгдэлд нь “Эбола вирусийн халдвараар нас барсан хүмүүс хэдэн цаг буюу, өдрийн дараа сэрцгээн хүн амьтныг хаздаггүй. Тийм зүйл зөвхөн кинод л байдаг” гэж өгүүлсэн байна. Мөн хүмүүсийн дунд “кофе ба түүхий сонгинын хольц өвчнийг эдгээдэг” гэсэн яриа тархаж байгааг худал гэлээ.
Хятадын интернэт хэрэглэгчид өөрсдийн блогдоо африк өвчнийг “зомби өвчин” гэж ихээр бичин түүнийхээ баталгаа болгон уг вирусийн халдвар авсан хүмүүсийн нүд чих, буйлнаас цус урсдаг гэж талбарлах болсноос Хятадын төрийн агентлаг ийнхүү няцаалт хийхэд хүрчээ. Анх удаа “зомби өвчин” гэх тодорхойлт Хятадын Baike онлайн-нэвтэрхий тольд тавигдсан байна.
Эбола хижиг энэ оны хоёрдугаар сараас Африкийн Гвиней улсад дэгдэж дараа нь хөрш орнуудаар нь тархжээ. Одоогоор уг өвчний 1975 тохиолдол бүртгэгдснээс 1100 гаруй нь үхлээр төгсөөд байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР