&#34Гэрлэлтээ батлуулахад хүнд суртал ихтэй байна&#34

Хуучирсан мэдээ: 2014.08.15-нд нийтлэгдсэн

&#34Гэрлэлтээ батлуулахад хүнд суртал ихтэй байна&#34

Засгийн газрын харьяа 11-11 төвд иргэдээс 50 орчим санал хүсэлт ирснээс гэрлэлтээ батлуулахад хүнд суртал ихтэй байгаа тухай иргэн хэлжээ. Энэ тухай №1408159943 дугаарын зочин “Гэрлэлт батлуулах маш хүнд сурталтай, ажиллагаа ихтэй байна. Заавал бүх төрлийн шинжилгээ өгнө , батлуулж байгаа хүмүүс нь нэг хаяг дээр амьдарч байх ёстой гэсэн тайлбар хэлээд байна. Батлуулах 2 хүн тодорхой шалтгааны улмаас нэг хаяг дээр байхгүй байж болно.Судалгаагаар гэр бүлээ батлуулж байгаа хүмүүс цөөхөн байна гэж байгаа нь эдгээр шалтгаануудтай холбоотой байж мэдэх юм” гэжээ. Мөн дараах гомдлыг тавьжээ.

№1408154817 Монос эмийн сан дотор ясны сийрэгжилт шалгадаг төхөөрөмж ажиллуулж байна.Төхөөрөмжөөр 1 удаа шалгахад 8000 төгрөг авдаг.Иргэдэд худал тоо хэлж сэтгэл санаагаар унагаж байна.Энэ асуудалд шалгалт хийж өгнө үү.

№1408155664 -БЗД-ийн 16-р хороо 21-р цэцэрлэг шинээр хүүхэд авах боломжгүй байгаа учир тус хорооны хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна. Энэ жилдээ 21-р цэцэрлэгийн өргөтгөлөө барьж дуусгаж амжихгүй учир цэцэрлэгээ хэвийн явуулж болдогүй юм уу. 21-р хорооны хүүхдэд аль цэцэрлэгт хамрагдах вэ.  Эдгээр асуудалд хариу өгнө үү.

№1408153734 Төр нийгмийн томоохон зүтгэлтэнгүүд төрсөн, өссөн нутгаараа зочилж айлчилж явахдаа олон хүмүүстэй, нүсэр аппараттай явж байна. Ингэж явахдаа нутаг усны албан байгууллага, хүлээн авагчдыг ихээхэн хүндрүүлж, наад зах нь хориотой ангийн мах авчрахыг даалгах гэх мэтээр өөрсдөө хууль зөрчих үндэслэлийг бүрдүүлж, хариуцлага тооцох боломж нөхцлийг үгүй хийж байна.

№1408154223 Хөвсгөл аймгийн Галт суманд малчны тамга өнгөрсөн жил зарим айлуудад өгсөн бөгөөд энэ жил аваагүй айлууд нь авах гэтэл 10,000 төгрөг өгөөд ав гээд байх юм. Тамгаа авахгүй бол ноосны урамшуулал олгохгүй гэх юм. Тамгыг худалддаг болчихсон юм уу. Тодорхой мэдээлэл өгнө үү?

№1408154162 Үхрийн ферм ажиллуулдаг, хятадууд рапс гаргаж байгаа нэрээр хивэг болон муу будааг хятад руу гаргаад дуусч байна. Монголчуудад үнэтэй боловч олдохгүй байна. Гааль болон Мэргэжлийн хяналтынхан ажлаа хийхгүй байна.

№1408155776 Чингэлтэй дүүргийн 2-р хороо 25-р байранд байнга тог тасарч, хүндрэл үүсгэж байна. Цахилгаан үүсгүүр, газар доогуурх кабель нь шатаж, гэмтсэнээс үүссэн хүндрэл юм шиг байгаа боловч дүүргээр асуудлыг шийдүүлэхээр хандахад хариуцах эзэн нь олдохгүй байна. Дүүргийн үйл ажиллагаа маш муу, амралтаа авсан гээд ажил хийж байгаа хүн олдохгүй, дүүргийн хэмжээнд архидан  согтуурч байна.

№1408156053 Валютын ханш өсөж байгаа нь Монголчууд үйлдвэрлэгч биш, хэрэглэгч орон байгаатай зайлшгүй холбоотой. Хар шороогоо хүртэл Солонгосоос авч байна. Дотооддоо хүнс, бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, өргөн хэрэглэдэг болоход түлхүү анхаарч ажиллах хэрэгтэй байна.

№1408152626 Явган хүний зам хийхдээ боржуур хийхдээ хэтэрхий өндөр хийгээд байна. Явган хүн замаар хүүхдийн тэрэгтэй хүн явах их хүндрэлтэй байна боржуурууд хэтэрхий өндөр байна. Намхан хийж болдоггүй юм уу эсвэл дундуур нь гарчих зайтай хийх хэрэгтэй гэсэн саналтай байна.

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж